Нүүр Гадаадын төмөр зам Хайнань чөлөөт худалдааны боомт албан ёсоор хаагдсанаар анхны захиалгат төмөр за...
Гадаадын төмөр зам

Хайнань чөлөөт худалдааны боомт албан ёсоор хаагдсанаар анхны захиалгат төмөр замын галт тэрэг явж эхэллээ

G.Press 2 сарын өмнө 76 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Хайнань чөлөөт худалдааны боомтоос анхны захиалгат ачааны галт тэрэг өнгөрөгч сарын 18-ны 10:00 цагт Хайкоу өртөөнөөс хөдөллөө. Sinopec газрын тосны сайтар боловсруулсан давирхайн бүтээгдэхүүнийг дүүртэл ачсан галт тэрэг хойд зүгийн Гуанжоу олон улсын боомт рүү хөдөллөө. Ингэснээр Хайнань, Гуандуны хоорондох үр ашигтай, тогтвортой, ногоон логистикийн сувагийг бий болгожээ. Галт тэргийг Хятадын төмөр замын" Гуанжоу групп" ХХК болон "Синопек Химийн Ложистик" ХХК хамтран ажиллуулж байсан. Ачаа тээвэрлэсэн бараа нь Хайнань мужид боловсруулагдаж, нэмүү өртөг шингэсэн гаалийн хяналтад байгаа химийн бүтээгдэхүүн юм. Галт тэрэг хаалттай ажиллагааны хүрээнд "хоёрдугаар шугамын боомтууд"-д боловсруулагдаж, нэмүү өртөг шингэсэн татваргүй барааны гаалийн хяналтын бодлогын шаардлагыг чанд мөрдсөн гэжээ.

"Гуанжоу төмөр замын групп" ХХК нь дагаж мөрдөх дүрэм журам болон төмөр замын тээврийн үр ашгийг  баталгаажуулж, Хайнань чөлөөт худалдааны боомтыг илүү өрсөлдөх чадвартай орчин үеийн аж үйлдвэрийн системтэй болгоход хүчтэй дэмжлэг үзүүлж байна.

"Ачааны галт тэрэгний дамжин өнгөрөх хугацаа тав хоног байсан бол 2.5 хоног болгон богиносгож, логистикийн үйлчилгээг бүрэн гүйцэд хийж, тээврийн нийт үр ашгийг мэдэгдэхүйц сайжруулсан" гэж Хайкоу төмөр замын хэсгийн Хайкоу өртөөний дэд дарга Жиан Юн онцолжээ.

Захиалгат галт тэрэгний үйлчилгээний жигд ажиллагааг хангахын тулд Хайкоу төмөр замын хэсэг нь Sinopec болон Beijing Yanshan Lifang Logistics Co., Ltd. компаниудтай бизнесийн уялдаа холбоогоо бэхжүүлж, гаалийн хяналтад байгаа барааны тээвэрлэлтийн динамикийг бодит цаг хугацаанд нь хянаж байв. Холбогдох мэдээллийг авсны дараа гаалийн хяналтад байгаа барааг өртөөнд хүргэх тусгай ажилтнуудыг томилж, ухаалаг шалган нэвтрүүлэх цэгээр зохицуулж ажиллажээ.Мөн төмөр замын аюулгүй байдлын хяналт шалгалт, гаалийн хяналтыг ч давхар зохицуулж чаджээ. 

"Бид төмөр замтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинэ, үр ашигтай, жигд химийн логистикийн сувгийг хамтран бий болгоно" гэж Sinopec Chemical Logistics компанийн холбогдох хүн хэлэв.

Энэ хэсэгт гаалийн хяналттай галт тэрэгнүүдийг хүлээн авах, ачих, тээвэрлэх, далайн гарцаар гаргах зэрэг хяналттай барааг хурдан,  цаг тухайд нь ачих, тээвэрлэх, далайн гарцаар гаргах үйл ажиллагааг нарийн хянах тусгай ажилтнууд ч томилогджээ.

Үр ашигтай ажиллагааг хангахын тулд тус өртөө нь үзлэгийн талбайгаа ухаалаг технологиор шинэчилж, 95306 төмөр замын ачаа тээврийн систем болон гаалийн ухаалаг хяналтын платформтой гүнзгий нэгтгэснээр мэдүүлэг өгөх, ирэх, шалгах, арлаас хөдлөхөөс эхлээд тээвэрлэлт хүртэлх бүх үйл явцад мэдээллийн тасралтгүй урсгалыг бий болгож, хяналттай барааны үзлэгийн хугацааг 2.5 цагаас 30 минут хүртэл бууруулсан байна.

 

Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.