Нүүр УБТЗ ХНН ХАБЭА-н уралдаанд вагончид манлайлав
УБТЗ ХНН

ХАБЭА-н уралдаанд вагончид манлайлав

G.Press 1 жилийн өмнө 149 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүр Монгол Улсын хэмжээнд “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Уг болзолт уралдааны зам, тээврийн салбарт УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн хамт олон амжилттай оролцож тэргүүн байрт шалгарчээ.

Түүнчлэн, Монголын Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал /ХЭМАБ/-ын нэгдсэн холбооноос ХАБЭА-н салбартаа бусдыг манлайлагчийг шалгаруулах  “HSE AWARDS-2024”  номинацийн “Шилдэг хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтан”-аар Вагон ашиглалтын депогийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер Э.Эрдэнэбаяр шалгаран цом, батламж гардан авчээ.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.