Төмөр замын дээд сургуулийн ХАБЭА-н сургалтын төв нь өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр сургалтаа нээсэн билээ. Тус төв Улаанбаатар төмөр замын ажилчдад Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын  А/370 тушаалын дагуу ХАБЭА-н сургалтаа зохион байгуулж байна. Одооогоор ХАБЭА-н ажил олгогчийн, нийт ажилтны, тусгай...гэсэн сургалтууд явагдаж байна. Цаашид төмөр замын салбарын онцлогтой ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулахаар зорилго тавин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд шугам зам дагуу Чойр, Сайншанд, Замын-Үүд өртөөд болон Дорнод аймгийн Баянтүмэн тасаг гэхчилэн УБТЗ-ын 26 байгууллагын 4019 ажилтанд 383 цагийн сургалтыг зохион байгууллаа.

УБТЗ ийнхүү өөрийн ХАБЭА-н сургалтын төвтэй болсноороо гадагш гарч байсан ХАБЭА-н сургалтын төлбөрийн урсгалыг зогсоож, дотооддоо бага өртөгөөр, хямд үнийн саналаар сургалт зохион байгуулж эхэлсэн том амжилт юм.