Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Тавантолгой төмөр зам” компанийн удирдах албан тушаалтнуудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, дадлагын сургалт”-ыг өчигдөр /2023.08.17/ зохион байгуулжээ.

Сургалтын хүрээнд ажил мэргэжлийн стандарт олон улсын туршлага, ХАБЭА-н хууль эрх зүйн зохицуулалт, эрсдэлийн менежмент, “Нэн тэргүүнд аюулгүй ажиллагаа (Safety is first)”, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон бусад сэдвээр сургалт, мэдээлэл өглөө.

"Тавантолгой төмөр зам" компани өнгөрсөн хагас жилийн хугацаанд 646 ажилтныг 29 удаагийн “Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал”-ын сургалтад хамруулснаар байгууллагын хэмжээнд үйлдвэрлэлийн осол бүртгэгдээгүй хэмээн мэдээллээ.