Нүүр УБТЗ ХНН ХАБЭА-н чуулган боллоо
УБТЗ ХНН

ХАБЭА-н чуулган боллоо

G.Press 1 жилийн өмнө 105 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдлаа. "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага -2024"  шалгаруулалтад улсын хэмжээнд 102 байгууллага материал ирүүлснээс шилдэг есөн байгууллагыг шалгаруулсан байна. Зам тээврийн салбарт УБТЗ-ын Замын аж ахуйн албаны харьяа Замын III ангийн хамт олон "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага- 2024" номинацийн тэргүүн байранд шалгарлаа.

 "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага" хэмээх энэхүү шагналыг 15 дахь жилдээ олгож байгаа аж. Өнгөрсөн жил  Замын VI анги шалгарч байсан бол энэ онд Замын III анги энэхүү шагналын эзэн боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.