Нүүр УБТЗ ХНН “ХАБЭА-г хэн сайн мэдэх вэ?-2025” тэмцээн болж өнгөрлөө
УБТЗ ХНН

“ХАБЭА-г хэн сайн мэдэх вэ?-2025” тэмцээн болж өнгөрлөө

G.Press 1 жилийн өмнө 103 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг эрчимжүүлэх сарын аяны хүрээнд “Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор Тээвэр зохион байгуулалтын албаны хэмжээнд “ХАБЭА-г хэн сайн мэдэх вэ?-2025” тэмцээнийг өнгөрсөн 23-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээнд тус албаны харьяа 12 байгууллагын 70 ажилтан оролцож, нэгдүгээр байрт Замын-Үүдын Шилжүүлэн ачих анги, дэд байрт АБТЭМА, гутгаар байрт Дархан өртөө, тусгай байрт Зүүнхараа болон Замын-Үүд өртөөний баг тус тус шалгарлаа. Харин “Тэргүүний мэдлэгтэн” өргөмжлөлөөр Замын-Үүдын Шилжүүлэн ачих ангийн ХАБЭА хариуцсан инженер Г.Ганчимэг, Зүүнхараа өртөөний цалингийн нягтлан бодогч Э.Ариунзул нар тодров.  

Тээвэр зохион байгуулалтын алба энэхүү уламжлалт тэмцээнээ энэ жил Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба болон төмөр замын Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулснаараа онцлог байлаа.  

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.