WTI төрлийн газрын тосны үнэ найман өдөр дараалан өсөөд байна. Даваа гарагийн байдлаар баррель нь 85 ам.доллар хүрч, өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших дээд түвшинд хүрлээ. 

OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнууд болох ОХУ болон Саудын Араб газрын тосны гарцаа танах хүлээлт зах зээлд өндөр байгаа нь үүнд гол нөлөө үзүүлжээ. Газрын тосны үнийг дэмжихээр Саудын Араб, ОХУ зэрэг улс гарцаа тасралтгүй танаад байгаа юм. Тухайлбал: Саудын Араб аравдугаар сард хүртэл гарцаа нэг сая баррелиар бууруулах төлөвтэй байна.

Харин ОХУ экспортын хоригоо үргэлжлүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байсан юм. Тус улс IX  болон X сард газрын тосны гацаа гарцаа нэмж танах төлөвтэй байна.

Одоогийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.2 хувиар өсөж, 88 ам.доллар болоод байгаа бол WTI төрлийн газрын тосны үнэ 0.3 хувиар өсөж, баррель нь 85.8 ам.долларт хэлбэлзэж байна.