Нүүр Спорт Волейболын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
Спорт

Волейболын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

G.Press 1 жилийн өмнө 112 үзэлт 0 сэтгэгдэл

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХНН УБТЗ-ын волейболын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 28-31-ний өдрүүдэд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 70 жилийн ойн нэрэмжит болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд гурван бүсээс шалгарсан 24 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багийн төрөлд Зам засварын машин станц I байр,  Сайншанд татах хэсэг II байр, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба III байр, тусгай байрыг Зорчигчийн вагон депо тус тус эзэлжээ.

Эмэгтэй багийн төрөлд Замын IV анги I байр, Сайншанд татах хэсэг II байр, Улаанбаатар өртөө III байр, тусгай байрыг Баянтүмэн тасаг тус тус эзэлжээ.

Аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг эмэгтэй холбогч”-оор Б.Оюунтуяа \ ПЧ-4\, “Шилдэг эрэгтэй холбогч”-оор Н.Батпүрэв \ТЧ-3\ нар шалгарсан бол  “Шилдэг эмэгтэй хамгаалагч”-аар Б.Болормандах \ Баянтүмэн тасаг\, “Шилдэг эрэгтэй хамгаалагч”-аар А.Эрхэмбаяр \ ВЧД-2\,  “Шилдэг эмэгтэй довтлогч”-оор А.Ууганбаяр \ТЧ-3\, “Шилдэг эрэгтэй довтлогч”-оор Ц.Энхтайван \ ВОХР\, “Шилдэг эмэгтэй давуулагч”-аар З.Сувдансондор \ УБДС\, “Шилдэг эрэгтэй давуулагч”-аар Б.Батзориг \ТЧ-3\ нар тус тус тодорчээ.

 МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 70 жилийн ойн нэрэмжит волейболын аварга шалгаруулах тэмцээний” Шилдэг эмэгтэй тэгш тоглогч”-оор Б.Уранчимэг \ПЧ-4\, “Шилдэг эрэгтэй тэгш тоглогч”-оор Б.Намсрай \ПДМС\ нар шалгарсан байна.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.