Нүүр Ярилцлага Владимир Гапонько: РЖД үр дүнд хүрсэн бөгөөд туршлагаа бусадтай хуваалцахад бэлэ...
Ярилцлага

Владимир Гапонько: РЖД үр дүнд хүрсэн бөгөөд туршлагаа бусадтай хуваалцахад бэлэн

G.Press 9 цагийн өмнө 19 үзэлт 0 сэтгэгдэл

Оросын төмөр замууд” НХН нь Оросын ДНБ-ий таваас дээш, тээврийн салбарын ачаа эргэлтийн 82 орчим хувийг эзэлдэг чухал дэд бүтцийн корпораци юм. Мөн Оросын нийт ажиллах хүчний нэгээс дээш хувийг эзэлдэг, үйл ажиллагаа нь ОХУ-ын 77 бүрэлдэхүүн хэсгийг холбосон сүлжээг хамардаг. Ийм далайцтай том компанийн газарзүйн болоод үйл ажиллагааны цар хүрээ болоод үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг удирдах нь зөвхөн корпорацийн төдийгүй үндэсний хэмжээний чухал ажил юм.

Ингээд “Оросын төмөр замууд” НХН-ийн Үйл ажиллагаа, үр ашиг эрхэлсэн захирал Владимир ГапонькотойКоммерсант сонин ярилцсаныг сийрүүлэн хүргэж байна.

-Төрийн өмчит том корпорациудын үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөр ихэвчлэн ажилтныхаа орон тоог цомхотгож зардлыг бууруулдаг гэх ойлголт түгээмэл байдаг. Оросын төмөр замын хувьд энэ тал дээр яаж ажилласан бэ?

-Энэ ойлголт хялбар, ойлгомжтой боловч шударга бус арга л даа. ОТЗ НХН нь сүүлийн 15 жилийн турш дотоод үр ашгаа сайжруулахын төлөө ажиллаж байна. Гэсэн хэдий ч 2018 онд үр дүнгээ үнэлснээр тодорхой үйл ажиллагааны чиглэлд хэрэглэдэг хэмнэх аргуудын боломж шавхагдсан, цаашид мэдэгдэхүйц ашиг өгөхөө больсныг ойлгосон. Ингэснээр бид цогц системийг бий болгох шинэ үе шат руу шилжиж эхэлсэн. Бидний хувьд үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх систем нь эдийн засаг, үйлдвэрлэлийн үйл явцын менежмент, өгөгдөлд суурилсан аналитик, төслийн менежментийг хослуулсан нэгдсэн удирдлагын хүрээ бөгөөд үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн. Үүний зорилго нь ажилчдын оролцоо, нэгдсэн стандарт, технологиор удирддаг үйл явцыг тасралтгүй сайжруулах явдал. Энэ нь стратеги, үйлдвэрлэлийн үйл явц, шийдвэр гаргах систем, дижитал өгөгдөл, корпорацийн соёл, хүний ​​​​нөөцийн хөгжлийг нэгтгэсэн цогц удирдлагын философи юм. Оросын төмөр замуудын системийн бүх элемент хоорондоо холбоотой. Нэгдсэн стандартгүйгээр тогтвортой үр ашгийг хангах, өгөгдөлгүйгээр үйл явцыг сайжруулах, тэргүүн эгнээний ажилтнуудын хөгжил, оролцоогүйгээр технологийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

-Энэ нь үйлчилгээний чанар эсвэл хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлдөг үү?

-Нэгдүгээрт, манай системд аюулгүй байдал нь үйл ажиллагааны үр ашгийг хязгаарладаггүй учир энэ нь үндэс суурь болж байгаа юм. Осол гарлаа гэхэд ганцхан цагийн дотор л аюулгүй байдлын "хэмнэлт"-ээс жилд бий болгож чадахаас илүү их үнэ цэнийг устгадаг. Бид үр дүн болон аюулгүй байдлын хооронд сонголт хийдэггүй. Аюулгүй байдал бол үр дүн. Урт хугацааны тогтвортой байдал бол богино хугацааны үр ашгаас илүү чухал. Энэ л зарчим нь манай системийн гол цөм юм.

Хоёрдугаарт, үйлчлүүлэгч бидний дотоод үр ашиггүй байдлын төлбөрийг төлөх ёсгүй. Ачаагаа бидэнд даатгасан тээвэрлэгч, тээврийн зардлыг төлдөг болохоос сул зогсолт, хэт их түлшний зарцуулалт, эсвэл зөвшөөрөл олгох үйл явцын төлбөрийг төлдөггүй шүү дээ. Төр бидэнд үндэсний хэмжээний дэд бүтцийг даатгаснаар зарцуулсан рубль бүр үр ашиггүй байдлаас болж алдагдахын оронд тээврийн үнэ цэнийг бий болгоно.

-2018 онд Оросын төмөр замын Захирлуудын зөвлөл “2019-2025 оны хугацаанд үр ашгийг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжив?

-Бид давуулан биелүүлсэн. Долоон жилийн хугацаанд 303.5 тэрбум рубль төлөвлөсөн. 2019-2025 оны бодит үр дүн 324.8 тэрбум рубль болсон.

2025 онд батлагдсан нэгдсэн хөтөлбөрийн дагуу компани 57.7 тэрбум рублийн санхүүгийн үр ашигтай ажилласан. Зорилтот түвшин 56.5 тэрбум рубль байсан. Засгийн газрын зааврын дагуу нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлж, 9.9 тэрбум рублийн үр ашигтай ажилласан. Жилийн нийт үр дүн нь 67.6 тэрбум рубль байв.

Ерөнхий дүр зургаар нь харвал, 2015-2025 он хүртэлх 11 жилийн хугацаанд инфляци 116.2 хувь, аж үйлдвэрийн үнэ 132.5 хувиар өссөн бол ОТЗ-ын тээврийн өртөг ердөө 89.9 хувиар өссөн нь хэрэглэгчийн инфляциас удаан өссөн гэсэн үг юм. Харьцуулж болох үнээр өртөг нь үнэндээ 12.2 хувиар буурсан. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, бүтээмжгүй алдагдлын бууралт, өгөгдөлд суурилсан зардлын менежмент нь компанийн үйл ажиллагааны мөнгөн урсгал болон зээлийн чадварт шууд нөлөөлдөг.

-Гэвч одоогийн хүнд хэцүү нөхцөл байдлыг харгалзан, өртөгийг инфляцийн түвшинээс хэрхэн доогуур байлгаж чадав? Түлшний үнийн өсөлт, төрийн хатуу зохицуулалт, татварын дарамтын өөрчлөлтийг та хэрхэн даван туулсан бэ?

-Зөв асуулт байна. Энэ хугацаанд төр бидэнд нэмэлт даалгавар өгсөн гэдгийг нэмж хэлье. Тухайлбал, 11 жилийн хугацаанд тээврийн аюулгүй байдлын зардал 452 тэрбум рубль, тээврийн үйл ажиллагаатай холбоотой үл хөдлөх хөрөнгийн татвар 524 тэрбум рублиэр нэмэгдсэн. Мөн худалдан авсан дизель түлшний үнэд багтсан онцгой албан татвар нийт 232 тэрбум рубль болсон. Энэ нь нийт 1.2 их наяд гаруй рубль буюу ОТЗ шиг том байгууллагын хувьд ч асар их дарамт болж байв. Гэсэн хэдий ч бид амжилт гаргасан. Үүнийг эхнээсээ л түр зуурын арга хэмжээ эсвэл тусгай төслүүдээр хийгээгүй, удирдлагын бүхий л түвшинд нэгдсэн арга зүй, автоматжуулалт, бүх шатны хариуцлагад суурилсан цогц системийг бий болгосон юм. Та хэмжиж чадахгүй зүйлээ удирдаж чадахгүй. Бид ойролцоогоор 15.000 баримтжуулсан санаачилга, тус бүр нь тодорхой тооцоолсон нөлөөлөл, мэдээллийн эх сурвалж, гүйцэтгэх үүрэг бүхий томилогдсон хүнтэй системийг бий болгосон. Бүх үр дүн нь хэмжигдэхүйц бөгөөд баталгаажсан байж үйлдвэрлэл болон зардлын төсөвт шууд нөлөөлж, тэдгээртэй холбоотой байдаг.

-Оросын төмөр зам манай улсын хамгийн том ажил олгогч. Боловсон хүчний зардал нь компанийн төсвийн 40 орчим хувийг эзэлдэг. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд ямар үр дүнд хүрсэн бэ?

-2019 онд урт хугацааны үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш тус компани 96500 ажлын байрыг чөлөөлсөн. Гэсэн хэдий ч эдгээр ажилчдын 70 орчим хувь нь илүү эрчимтэй үйлдвэрлэлийн салбарууд руу хөдөлмөрийн хомсдол, өсөн нэмэгдэж байгаа эсвэл өндөр ур чадвар шаардах газруудад шилжсэн. Тиймээс энэ нь шууд ажилтны тоог цомхотгосон зүйл биш юм. Ажиллах хүчний ашиглалтын бүтцийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллааны хөдөлмөрийн эрчмийг бууруулсан явдал байв.

Үүний зэрэгцээ, "Хөдөлмөрийн бүтээмж" үндэсний төслийн хүрээнд, ялангуяа "Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх системчилсэн арга хэмжээ" төслийн хүрээнд ОТЗ нь 2021 онд хөдөлмөрийн бүтээмжийн корпорацийн чадамжийн төвийг байгуулсан анхны компаниудын нэг болсон. Төмөр замын сүлжээнд 15 бүс нутгийн салбартай хамтран сайжруулах төслүүдийг хэрэгжүүлсэн. Бүтээмжийг нэмэгдүүлэх эдгээр арга хэмжээний ачаар Москвагийн тээврийн зангилгаанд шинэ байгууламжууд ашиглалтад орсноос, Азов-Хар тэнгисийн боомтууд, Зүүн полигон болон бусад газарт шинээр байгууламжууд ашиглалтад орсноос үүдэлтэй боловсон хүчний хэрэгцээнийхээ нэлээд хэсгийг хангасан.

-Та яаж ажилласнаа тодорхой тайлбарлаж өгөөч. Дээрх үр дүнд хэрхэн хүрэв. ОТЗ-ын үр ашгийн удирдлагын систем ямар бүтэцтэй вэ?

-Энэ бол олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Нэгдүгээрт, Оросын төмөр замын үйл ажиллагааны олон янз байдлыг харгалзан үзсэн нэгдсэн арга барилыг бий болгох шаардлагатай байсан. Үүнд 85.500 км төмөр зам, ойролцоогоор 20.000 зүтгүүр, 44.300 км цахилгаанжуулсан шугам, холбогдох эрчим хүчний дэд бүтэц, энэхүү асар том тээврийн системийн хөдөлгөөний менежмент, мөн зорчигч тээврийн үйлчилгээний комплекс буюу улс даяарх хөдлөх бүрэлдэхүүн, өртөө, тавцан зэрэг салбарын онцлогт тохирсон судалгаа, хөгжлийн цогцолбор болон бусад үйл ажиллагааны чиглэлүүд багтдаг.

Манай системийн гол цөм нь бүх үйлдвэрлэлийн үйл явцын нөөцийн эрчмийг бууруулах хүчин чармайлт байсан. Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үндсэн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах байв. Жишээлбэл, галт тэрэгний дундаж жинг нэмэгдүүлэх нь ачаа тээвэрлэхэд шаардлагатай зүтгүүрийн тоо болон шаардлагатай зүтгүүрийн бригадын тоог хэмнэх боломжийг олгодог. Үүний зэрэгцээ түлш, эрчим хүчний нөөц, зүтгүүрийн засвар үйлчилгээний зардлыг хэмнэх боломжийг олгосон. Гэсэн хэдий ч манай компанийг өвөрмөц болгодог зүйл бол бидний үр ашгийн системийн удирдлагын гол объект нь тусдаа хэлтэс биш, харин цогц тээврийн үйл явц юм. Төмөр замын үр ашгийг тодорхой удирдлагын орон нутгийн үр дүнгээр бус, харин сүлжээний бүхэл бүтэн хөдөлгөөний гинжин хэлхээний хурд, найдвартай байдал, тогтвортой байдлаар тодорхойлдог.

Дэд бүтцэд суурилсан, газарзүйн хувьд өргөн уудам зайг хамарсан тасралтгүй үйл ажиллагаатай тул төмөр зам нь өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг.

Бид Калининградаас Находка хүртэлх үйл ажиллагаанд хэмнэлтийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Мэдээж оролцогчдын тоо, сүлжээний нарийн төвөгтэй байдал, үйл ажиллагааны олон янз байдал зөрүүтэй байна.

Гүйцэтгэлийн менежментийг үйлдвэрлэлийн шууд үйл ажиллагааны урсгалд оруулах шаардлагатай болсноор ямар ч үед экваторын уртаас бараг хоёр дахин урт зайтай сүлжээгээр хором бүрд мянга мянган галт тэрэг аялж байдаг.

Ингэснээр гүйцэтгэлийн удирдлагын систем нь зөвхөн үндсэн үйл ажиллагааны босоо чиглэлүүдийн үр ашгийг дээшлүүлэхээс гадна замын хөдөлгөөний хяналт, зүтгүүр, дэд бүтэц, засвар үйлчилгээ, эрчим хүчний хангамж, дижитал үйлчилгээ болон тээврийн үйл явцын бусад бүх оролцогчдыг хамарсан олон талт хамтын ажиллагаанд суурилдаг. Салбар нэгжүүдийн хоорондох уулзварууд дээр үүссэн үр ашиггүй байдлыг нэг нэгжийн асуудал биш харин системийн хэмжээнд тулгардаг нийтлэг бэрхшээл гэж үздэг.

Түүнээс гадна, дээрх систем бидний тогтоосон зорилгод хүрэхэд хангалттай бат бөх эсэхийг тодорхойлохын тулд бид "Итгэлцүүрийн технологи" гэсэн гадны зөвлөхийн тусламжтайгаар цогц төлөвшлийн үнэлгээ хийсэн. Үүнтэй төстэй аргыг компаниудын дижитал төлөвшлийг хэмжихэд байнга ашигладаг.

-Ийм том хэмжээний хөтөлбөрийг эхлүүлэхэд хэр хүндрэлтэй байв?

-Мэдээж хэрэг, уламжлалт салбарын аливаа өөрчлөлт, ялангуяа тогтсон ажлын дадлыг өөрчлөхөд эсэргүүцэлтэй тулгардаг. Хөтөлбөрийг амжилттай эхлүүлж, хэрэгжүүлэхэд компанийн ерөнхий захирал Олег Валентинович Белозеровын оролцоо, дэмжлэг нөлөөлсөн. Энэ нь бүх үйл ажиллагааны босоо чиглэлүүдийн нэгдсэн систем бий болгоход бүрэн үүрэг хүлээсэн бөгөөд зорилгын задаргааг корпорацийн КПЭ хүрээнд албан ёсоор нэгтгэсэн.

-Ямар төрлийн арга хэмжээнүүд багтдаг вэ. Тэдгээрийг хэрхэн боловсруулсны логикийг тайлбарлаж өгнө үү?

-Бид бүх санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын эх үүсвэр дээр үндэслэн ангилдаг. Эхний ангилалд нэмэлт зардал ороогүй. Тухайлбал үйлдвэрлэлийн төлөвлөлтийг сайжруулах, үйл ажиллагааны үйл явцыг оновчтой болгох, сул зогсолтын хугацааг багасгах, нөөцийн хэрэглээний стандартыг боловсронгуй болгосон. Эдгээр ажил маш үнэ цэнэтэй санаачилга байсан. 

Мөн галт тэрэгний хуваарийг оновчлох, зүтгүүр, зүтгүүрийн бригадын өртөө болон замд алдах цагийг багасгах, ачааллын түвшинг харгалзан дэд бүтцийг арчлах, засварлах зэрэг арга хэмжээ багтдаг. Энэ нь мөн жижиг хэмжээний, зорилтот "хэмнэлттэй үйлдвэрлэл" төслүүдийг хэрэгжүүлэхийг хамардаг.

Харин хоёр дахь ангилалд үйл ажиллагааны зардал орно. Ажилтнуудын хөгжил, урам зориг, илүү найдвартай материал худалдан авах, хэмнэлт гаргахын тулд зардал багатай Аутсорсинг хийсэн. Жишээлбэл, туслах байхгүй ганц хүний ​​зүтгүүрийн бригадын үйл ажиллагааг хөдөлгөөн багатай хэсгүүдэд ажил үүргийг хослуулах, шинэлэг материал, удаан эдэлгээтэй багаж хэрэгслийг ашиглан дэд бүтцийн засвар үйлчилгээний хөдөлмөрийн эрчимжилт, давтамжийг бууруулах зэрэг орно.

Гурав дахь ангилалд хөрөнгө оруулалтын төсөв орно. Шинэ хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах, шугамыг цахилгаанжуулах, автоматжуулсан систем нэвтрүүлэх, мэдээллийн технологийн дэд бүтцийг өргөн хүрээнд шинэчлэх зэрэг багтаж байгаа юм. Үүнд өндөр хүчин чадалтай, эрчим хүчний хэмнэлттэй шинэ зүтгүүр худалдан авах, галт тэрэг хүлээн авах автомат систем нэвтрүүлэх, ялгалтын өртөөдөд галт тэрэгний үзлэгийн цэгүүдийн автоматжуулах системийг нэвтрүүлэх, мөн цөөн тооны ажилтантай эсвэл хүнгүй технологи, робот техник, дижитал хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх зэрэг орно. Бид үйл ажиллагааныхаа бүхий л салбарт ийм олон төсөл хэрэгжүүлдэг. Эдгээр нь бидний технологийн чадавхийг өөрчилж, шинэ гүйцэтгэлийн стандартыг бий болгодог урт хугацааны хөрөнгө оруулалт юм.

-Үйл ажиллагааны үр ашгийн удирдлагын системийн төлөвшлийн үнэлгээний арга зүй, үр дүнг тайлбарлаж өгнө үү?

-Энэ бүхэн томоохон хэмжээний судалгаа байсан. Бид бүх түвшний менежерүүдтэй 60 гаруй удаа ярилцлага хийж, сүлжээний 3000 гаруй менежерээс онлайн судалгаа авч, 100 гаруй зохицуулалтын баримт бичгийг шинжилсэн. Мөн дэлхийн тэргүүлэх зөвлөх компаниудын системийн шинжилгээний арга зүйн мэргэжилтнүүдийн санал бодол, нээлттэй эх сурвалжийг ашигласан. Боломжтой бүх нөөцийг ашиглаж байж үр дүнд хүрсэн. Үнэлгээг гурван бүрэлдэхүүн хэсэгт үндэслэн гаргасан юм. Тухайлбал, үйл ажиллагааны чанар буюу зорилго тавих арга зүй, сургалт, хөтөлбөр боловсруулах, шинэчлэх, хяналт тавих, сэдэл, чадамж, соёл бий болгоход анхаарсан. Нөгөө нь бүтэц буюу засаглалын байгууллагууд, дижиталчлал, боловсон хүчин мөн үйл явцад төвлөрсөн. Харин эцсийн шатлал нь 1-5 хүртэл хэлбэлздэг анхны түвшинээс эхлүүлээд өөрийгөө сайжруулах үйл явц хамарна.  

2023 оны эцэст Оросын төмөр зам 4.1 оноо авсан. 2018 онд 2.3 оноо байсан гэхээр таван жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

-Өнгөрсөн 2025 оны үр дүнг тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдэд задалъя. Та нийт 67.6 тэрбум рублийн үр ашгийн өсөлтийг мэдээлсэн. Энэ тоог хэрхэн гаргав?

-Мэдээж хамгийн том чиглэл бол үйл ажиллагааны зардлын үнэлгээ, оновчлол бөгөөд 20 тэрбум рубль юм. Энэ нь нийт хэмнэлтийн 29.6-аас дээш хувийг эзэлж байна. Дараа нь ажиллах хүчний оновчлол 13.9 тэрбум рубль буюу 20.6 хувь. Үүний дараа дэд бүтэц, зүтгүүрийн засвар үйлчилгээний менежментийн үр ашгийг сайжруулах чиглэлд 12 тэрбум гаруй рубль зарцуулсан. Үндсэн хөрөнгийн менежментийг сайжруулах тал дээр 6.7 тэрбум рубль болсон. Эцэст нь улсын тарифын зохицуулалтад хамрагдаагүй бизнесийн үйл ажиллагаанаас олох орлогыг нэмэгдүүлэх зэрэг бусад арга хэмжээнүүд байна.

-2026 оны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх гол хөдөлгөгч хүч юу вэ?

-Чухал гол хүчин зүйл бол шинэ зүтгүүрүүд нэвтрүүлснээр зүтгүүрийн бригадын ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх явдал юм. Орчин үеийн хөдлөх бүрэлдэхүүнийг ажиллуулах нь галт тэрэгний жин болон хоногийн дундаж гүйлтийг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Энэ нь зүтгүүрийн цаашлаад бригадын хэрэгцээг бууруулдаг. Үүнээс 1.8 тэрбум гаруй рублийн хэмнэлт гарна гэж бид тооцоолж байна.

Хоёр дахь чухал төсөл бол зүтгүүрийн бригадын үр ашиггүй ажлын цагийн алдагдлыг бууруулах явдал. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ үзүүлэлтийг 31 хувиар бууруулж чадсан. Өнгөрсөн онд бид 390 сая гаруй рублийн хэмнэлт гарна хэмээн тооцоолж байсан.

Зүтгүүрийн бригад бол төмөр замд үнэ цэнэтэй, сахилга баттай, чадварлаг байх ёстой ч хүний нөөцийн хувьд дутагдалтай боловсон хүчин гэдгийг ойлгох нь чухал. Тэднийг сургахад олон жил шаардагддаг, тээврийн үйл явцыг тэдэнгүйгээр төсөөлөх боломжгүй. Тиймээс тэдний ажлын цагийг хамгийн их ашиглах нь бидний хувьд нэн тэргүүний зорилт юм. 

Компанийн дэд бүтцийн цогцолборын хувьд замын ачаалалд үндэслэн замын хэсгүүдийн засвар үйлчилгээний журмыг оновчтой болгох, өртөөдөд вагон үзлэгийн технологийг өөрчлөх, оношилгооны дэвшилтэт системийг нэвтрүүлснээр галт тэрэгний үзлэг хоорондын аюулгүй явах зайг уртасгах зэрэг орно. Эдгээр арга хэмжээ нь хөдөлмөрийн нөөцийг хэмнэж, вагон урсгалыг хурдасгах давуу талуудтай.

-2026 оны зорилтот үзүүлэлт хэд вэ?

-25.5 тэрбум рубль. Энэ бол хүлээгдэж буй үр ашиг юм.

-2030 он хүртэлх урт хугацааны талаар та юу хэлэх вэ. Тухайлбал, Оросын төмөр замын төлөвлөгөө юу вэ?

-Бид одоогоор дунд хугацааны стратеги төлөвлөлтийн шатандаа явж байна. Тээврийн яам нь 2025-2030 оны тээврийн салбарын хөдөлмөрийн бүтээмжийн хөтөлбөрийн замын зургийг баталж, 2030 он гэхэд 2024 оны түвшинтэй харьцуулахад бүтээмжийн өсөлтийг 13.1 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд бид цогц арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна.

- 2030 он хүртэл ямар технологийн чиглэлүүд үр ашгийн гол хөдөлгөгч хүч болох вэ?

-Би хэд хэдэн чиглэлийг онцлон хэлье. Нэгдүгээрт, замын хөдөлгөөний менежмент дэх хиймэл оюун ухаан, динамик, импортоос хамааралгүй хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системийг боловсруулж, хэрэгжүүлэх.

Энэ нь тээврийн төлөвлөлтийн логикийг өөрчилж, дэд бүтцийн ашиглалтын бодит цагийг оновчтой болгох боломжийг олгодог.

Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн үйл явцыг роботжуулж, автоматжуулах. Жишээлбэл, бүрэн дижитал төмөр замын өртөөний шинэлэг туршилтын төсөл одоогоор Челябинск хотод хэрэгжиж байна. Гуравдугаарт, дэд бүтцийн хяналтын нисгэгчгүй агаарын систем болон видео хяналт. Дөрөвдүгээрт, бодит хөрөнгийн менежментийн урьдчилан таамаглах технологиуд болон төлөвлөсөн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээнээс нөхцөл байдалд суурилсан засвар үйлчилгээ рүү шилжих. Энэ нь зам, тоног төхөөрөмжийг засвар үйлчилгээ хийхэд зарцуулах хөрөнгийг илүү оновчтой хуваарилах боломжийг олгож, улмаар тэдгээрийн засвар үйлчилгээний чанарыг сайжруулах болно. Тав дахь чиглэл нь хүнд даацын болон өндөр хурдны төмөр замын үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх явдал юм. Эцэст нь, зургаа дахь бат бөх суурь нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх.

Бидэнд аль хэдийнэ бий болсон. Оросын төмөр зам нь ачаа тээврийн эрчим хүчний үр ашгийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгчдийн тоонд багтдаг.

Төмөр зам бол манай улсын хамгийн эрчим хүчний хэмнэлттэй хуурай замын тээврийн хэлбэр.  Төмөр замаар тээвэрлэж буй хэдэн зуун тонн ачаа бүр хог хаягдлын ялгаруулалт бага, дэд бүтцэд үзүүлэх ачаалал, сэргээгдэхгүй нөөцийн хэрэглээ багатай гэсэн үг юм.

2030 он хүртэлх бидний стратегийн зорилго бол чанарын томоохон үсрэлт хийх явдал. Өөрөөр хэлбэл, сайн удирддаг үр ашгийг дээшлүүлэх системээс урьдчилан таамаглах аналитик болон хиймэл оюун ухаанд суурилсан систем рүү шилжих явдал юм.

-Северсталь, Росатом болон бусад олон томоохон тоглогч компаниуд өөрсдийн гэсэн өмчийн шийдлүүдтэй. ОТЗ нь эдгээр туршлагыг хэрэгжүүлдэг үү?

-Бид хэзээ ч бусдын туршлагаас өөрсдийгөө тусгаарладаггүй. Олон компани үр ашгаа дээшлүүлэхийн тулд удаан ажилласан. Үүнд хэмнэлттэй үйлдвэрлэлийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг орно. ОТЗ-д 2026 он гэхэд 2.1 тэрбум рублийн ашиг тус авчрахаар төлөвлөгдсөн тусгай зорилтот хөтөлбөр юм. Тус компанийн энэхүү аргачлалын түүх бараг хорин жилийн турш үргэлжилж, 30.000 гаруй төсөл хэрэгжсэн. Энд үнэ цэн нь нийт үр дүнд хүрэхэд төдийлөн чухал биш, харин сэтгэл зүйд оршино. Хэмнэлттэй үйлдвэрлэл гэдэг нь юуны түрүүнд ажилчдын сэтгэлгээг өөрчлөх, үргүй алдагдлыг олж мэдэхийг сурахтай холбоотой маш чухал зүйл юм.

Үйлдвэрлэлийн системийн сайжруулалт тасралтгүй явагдах үед л оршин тогтнодог.  Зөвхөн дээрээс ирсэн зааварчилгаагаар биш, харин байгууллагын хэмжээнд өдөр тутмын дадал болгосноор ажил сайжирна. Ажилтан бүр хаягдал, эрсдэл эсвэл ажлыг илүү аюулгүй, хурдан, найдвартай болгох арга замыг тодорхойлсон тохиолдолд үйл явцын өөрчлөлтийг санал болгох боломжтой байх ёстой.

-Оросын төмөр зам  өөрөө бусад компаниудад юу санал болгож чадах вэ?

-Дор хаяж гурван зүйлийг санал болгоно. Нэгдүгээрт, газарзүйн хувьд тархсан, тасралтгүй үйлдвэрлэлийн үйл явцын хүрээнд үр ашгийг удирдах арга зүй. Оросын өөр ямар ч компани ийм өргөн цар хүрээтэй эсвэл ийм өргөн уудам газарзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаггүй. Бид бараг бүх зүйлийг туршиж үзсэн. Бид олон жилийн турш өвөрмөц арга зүйн номын сан бүрдүүлсэн. Тиймээс ч компаниуд тэндээс бэлэн шийдлүүдийг олж авч чадна. Хоёрдугаарт, үр ашгийн хөтөлбөрийг Засгийн газрын санаачилга, зохицуулалтын орчинтой нэгтгэх туршлага. Манай систем бол Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын удирдамж, салбарын онцлог стратегийн төлөвлөгөөтэй синхрончлогдсон. Энэ нь төрийн оролцоотой компаниудад маш чухал.

ОТЗ-ын туршлага нь Орос болон дэлхийн бусад орны шилдэг туршлага дээр үндэслэдэг. Бид Герман, Хятад, Францын төмөр замын үйл ажиллагааг судалсан. Ингэснээр бид эцсийн дүнд эдгээр аргын хамгийн шилдэгийг нэгтгэсэн системийг бий болгосон. Энэ нь бидний хувьд өнөөдөр болон ирээдүйн хувьд өндөр шалгуурыг бий болгодог.

-Энэ бүхнийг нэгтгэн дүгнэхэд ОТЗ-ын гол үр дүн юу вэ?

-Миний хувьд ОТЗ төлөвшлийн үнэлгээнд өндөр дүн авсан нь мэдээж сэтгэлд таатай ч гол үр дүн биш юм. Харин жинхэнэ ололт амжилт бол компанийн стратегийн хөгжлийг дэмждэг хуулбарлах боломжтой системийг бий болгосон явдал билээ. Энэ нь жил бүр бодит үр дүнг бий болгож, үүнийгээ жил ирэх бүр сайжруулаад явдаг. 2010 оноос хойш ОТЗ-ын хөдөлмөрийн бүтээмж 4.4 дахин нэмэгдсэн. Бид 2018 он гэхэд 1.5 дахин нэмэгдүүлэхийг зорьж байсан. 2012 оны Ерөнхийлөгчийн зарлигийг ч биелүүлсэн. Манай системд үр ашигтай ажиллах нь зүгээр шунал ч биш, мөн хүмүүсийг дарамтлах хэрэгсэл биш. Энэ бол бидэнд итгэмжлэгдсэн нөөцийг хүндэтгэх явдал юм. Төр болон манай үйлчлүүлэгчид томоохон бизнесийн системүүд энэ чиглэлээр байнга шийдэл эрэлхийлнэ гэж найдаж байна. Оросын төмөр замууд үр дүнд хүрсэн. Туршлагаа бусадтай хуваалцахад бид бэлэн байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.