Нүүр УБТЗ ХНН Вагоны нарийн царигийг өөрчлөн тоногложээ
УБТЗ ХНН

Вагоны нарийн царигийг өөрчлөн тоногложээ

G.Press 9 сарын өмнө 91 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын даргын шийдвэрээр Вагоны аж ахуйн албаны хамт олон Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод өргөн царигийн ачааны хагас вагоныг нарийн царигт тохируулан өөрчлөн тоноглож, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Замын аж ахуйн хамт олон нарийн царигийн зам арчилгаанд хийгдэх засварын материал хангамжийг зөөвөрлөх, тээвэрлэх вагонтой болж байгаа юм. Уг вагон ашиглалтад орсноор төмөр замчдын хөдөлмөр зарцуулалт багасаж, замын арчилгаа үйлчилгээг цаг тухай бүрд нь богино хугацаанд гүйцэтгэхэд маш чухал ач холбогдолтой ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.