Нүүр Гадаадын төмөр зам Вагоноос зүүгдэж графит зурдаг хүүхдүүдийг саатуулжээ
Гадаадын төмөр зам

Вагоноос зүүгдэж графит зурдаг хүүхдүүдийг саатуулжээ

G.Press 5 сарын өмнө 133 үзэлт 0 сэтгэгдэл

 

Эрхүү хотод 13-14 настай, өсвөр насны есөн хүүхэд цахилгаан галт тэргэнд зүүгдэн графит зураг зуржээ. Өмнө нь мөн 11 дүгээр сарын 4-нд өсвөр насны дөрвөн хүүхэд Кая-Зима чиглэлийн ЭД9М №6103 хувийн галт тэрэгний хойд толгойны нүүрэн талд зүүгдэн, Мельниковоос Академически зогсоол хүртэл явсныг зорчигчдын тавцан дээр байсан хүмүүс утсаараа бичлэг хийж баталгаажуулж байжээ. 

Тээврийн цагдаагийн албанаас тэднийг шалгаж илрүүлээд эцэг эхчүүдэд нь их хэмжээний мөнгөн торгууль оногдуулж, дахин ийм төрлийн гэмт үйлдлээ давтахгүй байх талаар анхааруулжээ.

Эдгээр хүүхдүүд трамвай, тролейбус, вагон зэрэг тээврийн хэрэгсэлд дүүжлэгдсэн аюултай бичлэгүүдээ телеграммаар дамжуулан бусадтай хуваалцаж, олон дагагчтай болдог байжээ. Бүхий л хууль бус үйлдлээ гар утас болон хөдөлгөөнт камераар бичиж үлдээсэн нь хангалттай баримт нотолгоо болсон аж. ОХУ-ын Тээврийн цагдаагийн газрын хүүхдийн хэрэг хариуцсан тасгийн дарга Светлана Богданова "Ийм төрлийн зөрчилд холбогдож байгаа хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн хайр халамжаар дутсан, ар гэртээ тав тухгүй өсөж яваа хүүхдүүд байдаг" гэжээ. Өнгөрсөн долдугаар сард Мельниково зогсоол дээр хоёр цахилгаан вагонд графит зурсан хэргийг ч өсвөр насныхан үйлдсэн нь тогтоогдсон байна.

Зүүн Сибирийн Мотор вагон хөдлөх бүрэлдэхүүний захиргааны үйлдвэрлэлийн асуудал хариуцсан орлогч дарга Антон Васильевын хэлснээр цахилгаан галт тэрэгний ачааг будахад маш өндөр зардал гардаг байна. Эхлээд графит зургуудыг арилгаж, дараа нь өнгөлж шавааслан дахин өнгөлөөд суурь будгаар буддаг. Дараа нь бас дахин өнгөлсний  эцэст нь гурван давхар будаг, бэхжүүлэгчээр өнгөлдөг ажээ. Иймэрхүү байдлаар нэг вагоны гадна талыг сэргээн засварлахад ойролцоогоор ажлын зургаан өдрийг зарцуулж, 200 мянга орчим рублийн зардал гардаг байна.

Тэрээр “Ийм төрлийн зөрчил дахин гаргахаас сэргийлж сурагчидтай тогтмол ажиллах хэрэгтэй. Ял завших боломж байхгүй. Учир нь хөдөлгөөнт бүрэлдэхүүн болон дэд бүтцийн объектууд дээр хяналтын камер ажилладаг. Бүхий л  үйлдлийг дотор,  гаднаас бүртгэдэг” хэмээн Антон Васильев ярьсан байна. 

 

Тимур Балашёв

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.