Нүүр Гэгээн анир Вагонд зорчигч бүсгүй амаржижээ
Гэгээн анир

Вагонд зорчигч бүсгүй амаржижээ

G.Press 3 сарын өмнө 220 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Битүүний өдөр Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд зорчиж явсан тулгар эх галт тэргэнд амаржиж хүүтэй болжээ. Зорчигч Г.Отгонсүрэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас VII вагонд сууж явжээ. Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан Т.Эрдэнэбаатар даргатай 13 дугаар цувааны хамт олон хамтдаа эх үрийг эсэн мэнд эх барьж, өлгийдөж авсан байна. 2.100 грамм жинтэй төрсөн бяцхан хүүдээ ээж аав нь Х.Ган-Өртөө нэрийг хайрласан байна. Шинээр төрсөн бяцхан хүүгийн аав Хуягбаатар нь УБТЗ-ын Дархан худалдааны төвд ажиллдаг ажээ. Төмөр замын бэр, шинэхэн ээж 22 настай анхны төрөгч байжээ. 13 дугаар цувааныхан энэ үйл явдлыг маш их бэлэгшээж, тулгар эхийн зориг, тэвчээрийг бахдан баярлажээ. Монголын үрс маш олон болтугай

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.