Вагон ашиглалтын депогийн хэмжээнд “2024 оны Тэргүүний вагон үзэгч-засварчин ” шалгаруулах болзолт уралдаанаа уламжлал ёсоор гурван үе шаттай дүгнэлээ. Ажлын ур чадвар өндөр, техникийн өргөн мэдлэг, дүрэмч, бусдыгаа манлайлан ажилласан вагон үзэгчдийг ТҮГ бүрээс тодруулан шилдгийн шилдэг вагон үзэгч-засварчнаар Ерөө ТҮГ-ын шурган үзэгч Ц.Баярмагнай шалгарлаа. Шурган үзэгч Ц.Баярмагнай 2015 оноос хойш вагон үзэгч-засварчин, шурган үзэгчээр ажиллаж байгаа аж. Галт тэрэгний техникийн үзлэг, үйлчилгээ, засварын ажлыг   технологийн горимын дагуу цаг тухайд нь гүйцэтгэж,  аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, ГТХАБ-ыг хангаж ажиллахаас гадна өөрийн арга барилаараа ниших татах байгууламж болон авто угсрааны механизм, гэмтлийг илрүүлж гаршсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд далд ноцтой 21 гэмтэл илрүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Мөн техникийн мэдлэг, чадвараараа хамт олноо тэргүүлэн 2023, 2024 оны хаврын техникийн шалгалтад 95 хувийн гүйцэтгэлтэйгээр шалгуулсан байна. Тэрбээр, өөрийн эзэмшсэн ур чадвар мэдлэгээ шинэ залуу ажилтнуудад зааж сургахад анхааран ажиллаж, 2022, 2024 онд багш шавийн гэрээгээр хоёр ажилтныг 1-2 сарын хугацаанд сургаж, ажил хөдөлмөрийн их аянд мордуулжээ.

 Түүнчлэн, Вагон ашиглалтын депогийн хамт олон вагон үзэгч засварчдын ажлын арга барилыг түгээн дэлгэрүүлэх, зөв дадал, ажлын арга барилд сургах үүднээс УБТЗ-ын болон ОХУ-д ажлын ур чадвараараа олон далд ноцтой гэмтлийг илрүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан вагон үзэгч засварчдын ажлын арга барил эзэмшсэнийг батламжлав.

Айраг ТҮГ-ын ахлах үзэгч Т.Баттулга, Замын-Үүд ТҮГ-ын шурган үзэгч М.Онон нарт Б.Хүрэлсүхийн тэргүүн туршлага эзэмшсэн батламж, Дархан ТҮГ-ын вагон үзэгч М.Энхбаатарт ОХУ-ын ахмад төмөр замчин Акульничевын тэргүүн туршлага эзэмшсэн батламжийг тус тус гардууллаа.