Нүүр Гадаадын төмөр зам Вагон засварын депо тусгай зориулалтын суурь машинтай болжээ
Гадаадын төмөр зам

Вагон засварын депо тусгай зориулалтын суурь машинтай болжээ

G.Press 4 сарын өмнө 171 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Улаан-Үдийн Вагон засварын депо орчин үеийн инновацийн хөдлөх бүрэлдэхүүний тулгуур холхивчийг боловсруулах тусгай зориулалтын суурь машиныг хүлээн авлаа.

Тоног төхөөрөмж нь хуучирч муудсаны улмаас бэрхшээл тулгарч байсан Улаан-Үдийн депогийн хувьд энэ асуудал маш чухал байсан аж. «ВРК-1» хувьцаат компанийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлснээр олон жил тулгарч байсан асуудлаа шийдэж чаджээ. “Вагоны парк тасралтгүй шинэчлэгдэж, энэ нь бүхэлдээ шинэ үеийн загваруудаас бүрдэж байна. Гэвч гол зангилаа хэсгүүд, тухайлбал тулгуур холхивчийг засварлах тусгай тоног төхөөрөмж байхгүй байсан нь ажлыг удаашруулж, хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлж байсан юм. Шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр депогийн ажилчид технологийн процессыг хурдасгаж, оновчтой болгоод зогсохгүй үйлдвэрлэлийн соёлыг мэдэгдэхүйц дээшлүүлэх боломжтой болно.” хэмээн Улаан-Үүдийн вагон засварын депогийн дарга Александр Рохлецов мэдэгджээ.

“Энэ суурь машин бидний хувьд амин чухал хэрэгцээ юм. Хуучин боловсруулах аргууд нь инновацийн хөдлөх бүрэлдэхүүний засварт шаардлагатай чанар, нарийвчлалыг хангаж чадахаа больсон тэр зааг дээр бид ирээд байсан. Шинэ тоног төхөөрөмж нь засварын дараах вагоны өндөр найдвартай байдал, аюулгүй байдлыг баталгаажуулна» гэж Александр Рохлецов нэмж онцолжээ.

Харин депогийн ажилчид  орчин үеийн техникийг эзэмших шаардлага тулгарч байна. Төхөөрөмжийг нэвтрүүлснээр тухайн үйлдвэрт цаг үе, технологитойгоо хөл нийлүүлэн алхах боломжийг ч олгож байгаа юм. Энэхүү шинэчлэл нь вагоны сул зогсолтын хугацааг богиносгож, төмөр замын үйл ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлэх тул ачаа тээвэрт шууд эерэгээр нөлөөлөх юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.