Нүүр Цаг үе Вагон үзэгчдийн зөвлөгөөн боллоо
Цаг үе

Вагон үзэгчдийн зөвлөгөөн боллоо

G.Press 18 цагийн өмнө 17 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн хэмжээнд 2026-2027 оны өвлийн тээврийн бэлтгэл хангах ажлын хүрээнд вагон үзэгчдийн зөвлөгөөнийг Улаанбаатар зангилаанд зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнөөр ГТХАБ-ыг хангах, ашиглалтын үед гарч буй хүндрэлийг даван туулах, вагоны далд ноцтой гэмтлийг илрүүлэх тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мөн вагон үзэгчдийн өдөр тутмын ажилд гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдэх, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдлөө.

Эл өдөр тус депогийн харьяа 15 ТҮГ-ын шилдэг ажилтнууд ГТХАБ-ыг хангах чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцүүлж, Вагоны аж ахуйн албаны удирдлага, албаны байцаагч, депогийн  удирдлагуудтай нээлттэй ярилцав.

Зөвлөгөөний төгсгөлд илтгэгч нараас шилдэг гурван ажилтныг шалгаруулан Вагоны аж ахуйн алба болон Вагон ашиглалтын депогийн нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав. Мөн зөвлөгөөнд тавигдсан илтгэлүүдийг гарын авлага, сургалтын материал болгон нийт ажилтнуудад тараахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.