“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 75 жилийн ойг угтан вагон үзэгч засварчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр вагоны аж ахуйн өнөөгийн байдал, салбарт гарсан ахиц дэвшил, тулгамдсан асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцсэн байна.
