Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 3-ны хооронд Зорчигчийн вагон депогийн хамт олон зорчигчийн 69 вагоныг зуны тээвэрт бэлтгэх төлөвлөгөөт  ажлаа эхлүүллээ. Тус депогийн паркад одоогийн байдлаар зорчигчийн 255 вагон байдаг юм. Эдгээр вагоны дийлэнх нь төлөвлөгөөт болон техникийн нэгдсэн байцаалтад орох үеэр зуны тээврийн бэлтгэл ажлыг давхар гүйцэтгэдэг учир үлдсэн 69 вагоныг ийнхүү богино хугацаанд зуны тээвэрт бэлтгэх засварын ажил дуусах гэнэ.