Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн CR-Wuhan нь Ухань хотын дотор ердийн хурдны тойрог галт тэрэгний үйлчилгээг эхлүүлсэн байна. Тойрог замын маршрут нь өдөрт дөрвөн удаа явдаг бөгөөд хөдлөх болон эцсийн буудлууд нь Уханьдун төмөр замын өртөөнд байрладаг аж. Галт тэрэг аяллынхаа туршид Янцзы голыг хоёр удаа гаталж, Зүүн нуурын үзэсгэлэнт газар, Шар тогорууны цамхаг, Ухань Янцзы голын гүүр, Гуйшань телевизийн цамхаг, Ханькоу төмөр замын өртөө, Учан төмөр замын өртөө зэрэг хотын томоохон газруудыг холбодог. Сүүлийн өдрүүдэд оршин суугчид болон жуулчид хаврын аялалд зориулж уг галт тэргээр аялах болсон. Аяллын нийт хугацаа нь нэг цаг 50 минут орчим бол тасалбарын үнэ ердөө зургаан юань тул зорчигчид Ухань хотоор аялах нь ихсэж байгаа аж.
Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци
