Нүүр Гадаадын төмөр зам Уурын тэрэгнээс хурдны илчит тэрэг хүртэлх 21 жилийн аялал….
Гадаадын төмөр зам

Уурын тэрэгнээс хурдны илчит тэрэг хүртэлх 21 жилийн аялал….

G.Press 20 цагийн өмнө 55 үзэлт 0 сэтгэгдэл

1996 онд Хятадын галт тэрэгний машинч залуу уурын зүтгүүрт галт тэрэгнийхээ дэргэд бахархалтайгаар зогсож байв. Энэ үе бол Хятадын төмөр замын аялал, техник технологийн хувьд чимээ шуугиантай, удаан, биеийн хүч, хөдөлмөр их шаарддаг хүнд ажил байсныг сануулах түүхэн зураг юм. "Машинч бүхээгнийхээ цонхыг бүх улиралд нээлттэй байлгах хэрэгтэй болдог байсан," хэмээн тэрээр дурслаа. Учир нь замын турш толгойгоо гадагш цухуйлган урд байгаа зам болон дохиог байнга ажиглах шаардлагатай болдог байжээ. Тухайн үед Хятадын төмөр замын систем бидний өнөөдрийн харж байгаагаас тэс өөр байжээ.  Гэвч аажмаар бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн байна.  Дараагийн хэдэн арванд Хятад улс бодлоготойгоор орчин үеийн төмөр замын дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийж, уурын зүтгүүрүүдийг дэвшилтэт галт тэрэгнүүдээр сольж, дэлхийн хамгийн том хурдны төмөр замын сүлжээг байгуулжээ. 

Тэр үеэс хойш 21 жил ч хурдан өнгөрч, мөнөөх машинч огт өөр, орчин үеийн төмөр замын буудалд, дүрэмт хувцсаараа гоёж,  залуу байхдаа хэзээ ч төсөөлж ч байгаагүй өндөр хурдтай орчин үеийн хурдны галт тэрэгний дэргэд зогсож байлаа. 

Нэг хүн…

Нэг мэргэжил...

Эндээс төмөр замын технологийн хоёр өөр, үе үеийн түүх харагдана. Түүний туулсан замнал бол зүгээр нэг галт тэрэгний тухай түүхээс хавьгүй баялаг ажээ. Үүнээс харахад технологи бол улс орныг хэрхэн асар богино хугацаанд хувирган өөрчилж чаддаг, мөн тэрхүү ирээдүйг бүтээхийн төлөө амьдралаа зориулсан хүмүүс энэхүү өөрчлөлтийг өөрийн биеэр хэрхэн мэдэрдгийг харуулсан хүчтэй сануулга болж буйгаараа онцлог билээ. 21 жил…Насаараа хашиж буй мэргэжил…Гайхалтай хувьсал…Бахархам биш гэж үү. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.