Нүүр ЗТХЯам Усан замын тээврийн хэрэгслүүдэд GPS суурилуулна
ЗТХЯам

Усан замын тээврийн хэрэгслүүдэд GPS суурилуулна

G.Press 3 жилийн өмнө 123 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор нийт усан замын тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоогч GPS төхөөрөмжийг суурилуулж, нэгдсэн хяналтын системд оруулах болжээ. Энэ хүрээнд Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллан усан замын тээврийн хэрэгслийг бүртгэн GPS төхөөрөмж суурилуулах юм. Ингэхдээ Teltonika-FMB920, Teltonika-FMB225, Teltonika-FMB125 загвар /модель/-ын GPS төхөөрөмжүүдээс аль нэгийг сонгон, худалдан авч бэлтгэл ажлыг хангасан байх сануулжээ. Эдгээрээс өөр байршил тогтоогч GPS төхөөрөмж нь Монгол Улсын хэмжээнд ашиглах хяналтын системд нэвтрээгүй учир ашиглах боломжгүй аж. 

Байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулаагүй усан замын тээврийн хэрэгслийг  техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй, хөвөлтөд гаргахгүй гэдгийг анхаарууллаа. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.