Нүүр УБТЗ ХНН Урд чиглэлд үзлэг үргэлжилж байна
УБТЗ ХНН

Урд чиглэлд үзлэг үргэлжилж байна

G.Press 7 сарын өмнө 95 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын даргын урд чиглэлийн намрын үзлэг Замын-Үүд өртөөнөөс эхэлсэн. Замын-Үүд зангилаад нийт 13 аж ахуй нэгжийн 1706 төмөр замчин ажиллаж байна. Өвлийн бэлтгэл ажил зангилааны хэмжээнд 187 зүйл заалттай төлөвлөгөө хэрэгжиж  100 хувийн биелэлттэй өвлийн тээвэрт бэлэн байна.

Тус өртөө зангилаагаар 2025 онд өргөн, нарийн царигаар нийлээд 18 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.  Өнөөдрийн байдлаар 14 сая тонн ачаа тээвэрлээд байгаа аж. Үлдсэн хугацаанд 4 сая тонн ачаа тээвэрлэхээр зорин ажиллаж байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад өргөн царигаар галт тэрэг солилцоо 103 хувь, нарийн царигаар 101 хувийн биелэлттэй явж байна.

Сайншанд зангилааны хувьд 13 ААН-тэй, УБТЗ-ын томоохон тулгуур өртөө юм. Зангилааны хэмжээнд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 226 зүйлтэй төлөвлөгөө гарган ажиллаж, 100 хувийн биелэлттэй ажиллажээ. Үзлэгийн комисс Сайншанд зангилааг өвлийн тээвэрт бэлэн гэж дүгнэжээ.  Ажилчдын ажил, амралтын дэглэмийг хэрэгжүүлэх зорилгоор өвөл их цас орсон үед ажилтнуудыг цуглуулахгүйгээр цас хусах төхөөрөмж зохион бүтээж ашиглахад бэлэн болоод байна.

Замын IV ангийн хувьд “Зил-130” машины зорчигч зөөвөрлөх бүхээгт халаагч хийснээр ажилчид тав тухтай дулаахан зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Барилга ашиглалт, үйлчилгээний III анги Сайншандын 1, 2, 4 дүгээр зуухны тогооны урсгал засварыг 22.400.00 төгрөгөөр хийж, Сайншандын төмөр замчид өнтэй дулаахан өвөлжих нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна. 

Сайншанд татах хэсэг 1,2 дугаар сувгаас 7 дугаар суваг руу явсан 180 метр агаарын шугамыг сольсноор аюулгүй байдлыг хангасан гэх мэтчилэн зангилааны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн онцлох ажлуудыг хийжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.