Оросын Үндэсний тээврийн компани (НТК) өнгөрсөн сард 10.8 сая тонн ачаа тээвэрлэжээ. Ашигт малтмал, барилгын материал, кокс, хар металл, хүдэр зэрэг дотоодын зах зээлд зориулагдсан 6.1 сая гаруй тонн ачааг тээвэрлэсэн байна. Мөн экспортын 4.6 сая гаруй тонн ачааг тээвэрлэсэн. Тавдугаар сард нийтдээ 169 мянган вагоноор тээвэрлэлт хийсэн. Он гарсаар Үндэсний тээврийн компани нийт 46.4 сая тонн ачаа тээвэрлэсний 27.3 сая тонн нь дотоодын зах зээл, 19 сая тонн нь экспортод тээвэрлэсэн гэж тус компани мэдээллээ. Тавдугаар сард Оросын төмөр замын нийт ачаа 104.4 сая тонн болж буурсан нь өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар бага байгаа юм. Энэ нь дөрөвдүгээр сартай харьцуулбал өссөн үзүүлэлт боловч бууралт үргэлжилсээр байна. Ашигт малтмал, бордоо, үр тариа, үйлдвэрийн түүхий эд болон бусад ачаа, түүний дотор чингэлэг тээвэр тавдугаар сард өссөн үзүүлэлттэй байна. Мөн нефтийн ачааны хэмжээ 2023 оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар өсөж, нүүрсний динамик сайжирсан байна.