Нью-Йоркийн биржид алтны спот үнэ 0.5 хувиар унаж, унц нь 1978 ам.доллар болов. Даваа гарагт алтны үнэ унц нь сүүлийн нэг жилд анх удаа 2000 ам.доллар давлаа. Энэ нь “UBS” банкны “Credit Suisse”-ийг худалдан авах хэлцэл Дэлхийн банкны салбарын хямралтай холбоотой болгоомжлолыг бууруулж чадаагүйтэй холбоотой аж. Мөн одоо өрнөж буй банкны салбарын хямралын улмаас Төв банкнууд мөнгөний бодлогыг чангатгах хурдаа сааруулна гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томоохон банкнууд уналтад орсноор алтны үнэ 6.5 хувиар өссөн нь цар тахлын эхэн үеэс хойших хамгийн огцом өсөлт боллоо. Үүнтэй харьцуулахад өнгөрсөн сард АНУ-ын Холбооны Нөөцийн банк инфляцтай тэмцэхээр бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөх дохио өгснөөр алтны үнэ унаж байсан юм. Сүүлийн байдлаар Нью-Йоркийн биржид алтны спот үнэ 0.5 хувиар унаж, унц нь 1978 ам.доллар болоод байна. Хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сард буюу Украины дайн эхэлсний дараа алтны үнэ унц нь 2000 ам.доллар хүрч байсан юм. Сүүлийн байдлаар “Bloomberg Dollar Spot” индекс 0.4 хувиар унаад байна. Мөн мөнгө болон палладиумын үнэ буурсан бол цагаан алтны үнэ өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хөрөнгө оруулагчдын болгоомжлол харьцангуй тогтворжсоноор зэс болон бусад суурь металлын үнэ мөн Лондоны Металлын биржид өсжээ.