Замын IV ангийн хамт олон "Говийн төмөр замчин" хөтөлбөрийн хүрээнд төв суурин газраас алслагдсан замын хэсгүүддээ "ЗАМЧИН ХАБ" нэртэй интернэт кафег нээснийг Замын даргын Хаврын үзлэгээр мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад Улхын-Овоо зөрлөгт ахин нэг интернэт кафег нээжээ. Дорноговь аймгийн хэмжээнд "Хүүхдэд ээлтэй орчин"-ныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Энэ хүрээнд төмөр замчдын энэхүү санаачилга нь шугам замын төмөр замчдынхаа хүүхдүүдийг эцэг, эхтэйгээ ойр, тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд цаг үетэйгээ хөл нийлүүлэн амарч хичээллэх нөхцөл бололцоог олгож байна. Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков ирэх жил шугам замд ахин нэг интернэт кафе нээхэд өөрийн зүгээс дэмжихээ илэрхийлэв.
Улхын-Овоо зөрлөгийн төмөр замчид үзлэгт "Онц" дүнтэй шалгуулав. Мөн Замын IV ангийн хэсэглэл дуусаж, үзлэгийг "Онц" дүнтэй дуусгалаа.
Айраг өртөөний аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа. Тээврийн хяналтын албаны байцаагчдын илрүүлсэн үл тохирлыг арилгах шаардлагатайг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэлэв. Үзлэгийн комисс Айраг өртөөг өвлийн тээвэрт сайн бэлтгэсэн байна гэж дүгнэв.
Үзлэгийн комисс Чойр хэсэглэлийн Бор-Өндөр өртөөний зам сум, холбоо дохиоллын байгууламжид үзлэг шалгалт хийлээ. Үзлэгийн үеэр илэрсэн үл тохирлыг арилгаж, өвлийн тээвэрт сайтар бэлтгэх шаардлагатайг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн сануулав. Бор-Өндөр өртөө үзлэгт "Онц" дүнтэй шалгууллаа.