Нүүр Тэмдэглэл Улсын байцаагчийн үндсэн чиг үүргийн нэг нь зөвлөн туслах
Тэмдэглэл

Улсын байцаагчийн үндсэн чиг үүргийн нэг нь зөвлөн туслах

G.Press 2 сарын өмнө 119 үзэлт 0 сэтгэгдэл

 

ХАБЭА-н албаны хөдөлмөрийн байцаагч Вандандагвын Сарангуа

 

Би удам дамжсан төмөр замчин болж энэ том салбарт тасралтгүй 23 жил ажиллаж байна. 2001 онд хөдөлмөрийн гараагаа Замын-Үүд өртөөнд ачаа вагон хүлээлцэгчээр эхэлж, 2002 онд БНХАУ-д Зам харилцааны их сургуулийг Тээвэр зохион байгуулалтын мэргэжлээр төгссөн. 2006 оноос Зорчигчийн вагон депод орчуулагч-үйлчлэгч, 2011 оноос Гадаад харилцааны албанд хятад хэлний орчуулагч, 2014 оноос одоог хүртэл Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н албанд ажиллаж байна. Тухайн үед Хөдөлмөр хамгааллын хэлтэс нэртэй байхад нь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар ажилд орж байв. Энэ ажлаа би 12 дахь жилдээ хийж байна. 2024 онд ГБХНХЯ-наас улсын байцаагчийн эрхээ авч, Хөдөлмөрийн хууль болон ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Хөдөлмөрийн байцаагчийн ажил амаргүй. Жилийн 365 хоногийн 100 гаруйд нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар шугам замд явдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал бол ажилтны амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой. Салбар нэгжүүдэд хяналт шалгалт хийн улсын байцаагчийн акт, албан бичиг хүргүүлж ажилладаг. Хөрөнгө мөнгө шаардах асуудлыг бид Замын даргын үзлэгийн тушаалд тусгуулан шийдвэрлэж байна. УБТЗ-ын хэмжээнд 2025 онд ХАБЭА-д 23 тэрбум төгрөг зарцуулсан. Ер нь, улсын байцаагчийн үндсэн чиг үүрэг бол хяналт шалгалтаас гадны салбар нэгжүүдэд зөвлөн туслах юм.

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЧ ХОЛБОГДОЛ

 

“Төмөр замчид үзлэг шалгалт хэтэрхий их байна” гэж ярьдаг. Хамгийн гол нь үзлэгийг үр дүнтэй байлгах нь чухал. ХАБЭА-н нэгдсэн үзлэгийг бид 10 дахь жилдээ явуулж байна. Анх Замын ерөнхий инженерийн үзлэгээр Замын хэмжээнд, жилдээ нийт 950 гаруй дутагдал илрүүлэн байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг газар дээр нь шийдэж байлаа. Дараа дараагийн үзлэгээр дутагдлын тоо эрс буурсан. Одоо Замын дарга болон Ерөнхий инженерийн үзлэгээр хяналт шалгалт хийхэд салбар нэгжүүд ХАБЭА-н гурван шатны үзлэг, норматив, зааварчилгаа гээд бичиг баримтаа зөрчилгүй, хийж хэвшсэн. Үзлэгт сайн бэлтгэсэн, зөрчил, дутагдалгүй салбар нэгж, цех тасаг олон байдаг.

Японд л гэхэд крануудыг зургаан сар тутамд шалгадаг. Энэ үзлэг шалгалтдаа тэд өндөр ач холбогдол өгч бэлтгэдэг юм билээ. Энэ бол хүнээ хайрлаж, хамгаалж буй том соёл юм.

 

ОСЛЫН ШАЛГААН, ХҮЧИН ЗҮЙЛ

 

Ажилтан хүн аливаа зүйлийг эрсдэлд суурилах, болзошгүй эрсдэлийг урьдчилан харахад л бүх талаас нь сурах хэрэгтэй. Онолын үүднээс авч үзвэл 600 жижиг эрсдэлийг урьдчилан харж чадвал нэг эрдэнэт хүний алтан амь, эрүүл мэндийг бүрэн хамгаалж чадна гэж үздэг. Сүүлийн үед манай УБТЗ сургалтыг төрөл бүрээр нь хийдэг боллоо. Зөвхөн УБТЗ-ын хэмжээнд л гэхэд ТЗИС ийг түшиглэн “ХАБЭА-н сургалтын төв”-ийг байгуулан ажилтнуудаа сургаж байна. Ослын судалгааг Замын хэмжээнд тогтмол хийдэг. Зарим жилд 20 гаруй осол гарсан жишээ ч бий. Аливаа дүрэм, журам, технологийг дадал болгож хэвшүүлэх хэрэгтэй. Нийт ослын 50 хувь нь технологийн горим зөрчсөнөөс үүдсэн байдаг. Замын удирдлага хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтнуудыг ОХУ-ын төмөр зам, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны олон улсын сургалтын төв болон БНХАУ-ын төмөр замуудад хэрэгжүүлж буй тэргүүн туршлагуудыг судлан, төмөр замчдын аюулгүй ажиллагааны мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч Олон улсын сургалт, семинарт хамруулж байна. хэтэрхий их байна” гэж ярьдаг. Хамгийн гол нь үзлэгийг үр дүнтэй байлгах нь чухал. ХАБЭА-н нэгдсэн үзлэгийг бид 10 дахь жилдээ явуулж байна. Анх Замын ерөнхий инженерийн үзлэгээр Замын хэмжээнд, жилдээ нийт 950 гаруй дутагдал илрүүлэн байцаагчийн акт, албан шаардлага хүргүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг газар дээр нь шийдэж байлаа. Дараа дараагийн үзлэгээр дутагдлын тоо эрс буурсан. Одоо Замын дарга болон Ерөнхий инженерийн үзлэгээр хяналт шалгалт хийхэд салбар нэгжүүд ХАБЭА-н гурван шатны үзлэг, норматив, зааварчилгаа гээд бичиг баримтаа зөрчилгүй, хийж хэвшсэн. Үзлэгт сайн бэлтгэсэн, зөрчил, дутагдалгүй салбар нэгж, цех 2025 оны 12 дугаар сард манай алба байгуулагдсан өдөр гэж үздэг. түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Ойн үйл ажиллагаанд Монгол Улсын зөвлөх инженер, улсын байцаагч Нямбаяр, С.Гантулга, М.Шарав Нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх эрүүл ахуйч эмч, Монгол Улсын ХАБЭА-н тэргүүлэх аудитор, улсын байцаагч Л.Оюунчимэг, Анагаах ухааны магистер, Нийгмийн эрүүл мэндийн хүнс хүүхдийн хяналтын улсын байцаагч С.Дариймаа нар хүрэлцэн ирж олон сайхан дурсамж ярьсан. Тухайлбал, С.Гантулга байцаагч “Манай хэлтсийн байцаагч нар хөдөлмөр хамгааллын талаар Оросын төмөр замууд, НХН-ээс эрхлэн гаргадаг (инженер по охрана труда г.м) сэтгүүлийн материалыг орчуулж, аж ахуйн нэгжүүдэд тарааж өгдөг. Мөн ослоос урьдчилан сэргийлэх, гарсан осолд шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилгээ хийхэд онцгой анхаардаг байв. 2005 онд “УБТЗ-ын хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм” номыг эмхэтгэн гаргаж, үүнтэй уялдаатайгаар Замын даргын тушаал ч батлагдсан. ХАБЭА-н тухай хууль ч гараагүй үе л дээ. Сүүлдээ хэлтэс маань өргөжиж Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн орон тоог нэмж, тавуулаа болсон. Нөүтбүүк, камер, проектороо аваад замын хэмжээнд аюулгүй байдлын сургалт зохион байгуулна. Намайг “Гурван цүнхтэй байцаагч” гэцгээдэг сэн. Одоо бол гурван хэлтэстэй, 30 шахам хүнтэй том алба бий боллоо” хэмээн дурссан юм. УБТЗ байгуулагдсан цагаасаа хойш хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байна. Алба, хэлтсийн бичиг хэргийн индексийн жагсаалтыг баталсан Замын даргын 1955 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар “Хөдөлмөр, цалин хөлс ба аюулгүй техникийн хэлтэс”-т 25 гэсэн индекс олгосон. 1955 онд УБТЗ-ын ХЭГ-ын дарга Н.Черкашин Төмөр замын газарт ариун цэврийн болон уурын зуухны байцаагч нарыг томилсноор өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй ХАБЭА-н алба албан ёсоор 2005 оноос Хөдөлмөр хамгааллын хэлтэс /НООТ/ нэртэй байж байгаад 2011 онд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэлтэс, улмаар 2019 онд ХАБЭА-н алба болон өргөжсөн түүхтэй. Манай алба нь УБТЗ ХНН-ийн ХАБЭА-н чиглэлээр эрх зүйн баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх, ажилтан, ажлын байрны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна.

 

АЛБАНЫ АХМАДУУД МААНЬ НАМАЙГ ИХ ДЭМЖИЖ ТУСАЛДАГ

 

-2014 онд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэлтэст ажилд ороход Замын ерөнхий инженер Г.Сэрээнэндорж, хэлтсийн дарга Д.Ариунбаатар, улсын байцаагч Л.Оюунчимэг, С.Гантулга нарын удирдлагад ажилласнаараа бахархаж явдаг. Намайг ирэхэд хамт олон маань халуун дотноор хүлээн авч, үзлэг шалгалтыг хэрхэн хийх, осол зөрчлийг хэрхэн судалж дүгнэлт гаргах, шуурхай ажлыг хэрхэн зохион байгуулах, шийдвэрийг яаж оновчтой гаргах талаар харамгүй зөвлөгөө өгсөн. 2009 онд Хөдөлмөр хамгааллын хэлтэс /НООТ/-т даргаар ажиллаж байсан Л.Дашням гуай тэтгэвэрт гараад ХАБЭА-н чиглэлээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулдаг байв. Намайг ажилд орсон өдрөөс эхлэн аюулгүй ажиллагааны хичээл зааж, “Манай хэлтэс бол хүний төлөө ажилладаг газар” гэж ойлгуулж билээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон УБТЗ ын ХАБЭА-н дүрмийг нэг бүрчлэн тайлбарлаж ойлгуулсан миний анхны багш минь байлаа. Одоо ч гэсэн албаны ахмадууд маань намайг маш их дэмжиж тусалдаг. Улсын байцаагч Л.Оюунчимэг эгчтэй хамтран 2016 онд УБТЗ ын ажилчдын ажлын хувцасны 10 стандарт, техникийн таван бичиг баримтыг боловсруулсан. Тэр нь одоо бидний өмсөж хэвшсэн ажлын хөх цэнхэр хувцас юм.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.