Нүүр УБТЗ ХНН Улирлын ээлжит үзлэг хойт зөрлөгөөс хийгдэж эхэллээ
УБТЗ ХНН

Улирлын ээлжит үзлэг хойт зөрлөгөөс хийгдэж эхэллээ

G.Press 3 жилийн өмнө 135 үзэлт 0 сэтгэгдэл

 

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит үзлэг хоёрдугаар сарын 13-ны өглөө хойт зөрлөгөөс хийгдэж эхэллээ.  УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш. Нямсүрэнгээр ахлуулсан  бүрэлдэхүүн уг үзлэгээр ГТХАБ-ын "Эрсдэлийн үнэлгээ" Замын даргын А-828 тоот тушаалын хэрэгжилтийг бүрэн хангуулахаар ажиллаж байна. Төмөр замын "Аюултай бүсийн дэглэм"-ийн хэрэгжилтийг сайжруулах, 2022 онд хийгдсэн Замын даргын ээлжит үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын тухай тушаалын хэрэгжилт, Замын даргын 2023 оны А-01, 02, 03, 04 тоот тушаалын биелэлтийг мөн шалгана. Үзлэгийн үеэр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гологдол, зөрчил, дутагдлыг давтан гаргахгүй байхад онцгойлон анхаарч ажиллах үүрэг чиглэл өгч байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.