Сар шинийн босгон дээр Улаанбаатар зангилааны хөдөлмөрийн аваргууд бол шилдэг хамт олон тодорч, энэ сарын 17-нд шагналыг гардууллаа.

Тухайлбал, Улаанбаатар зангилааны “Аварга байгууллага”-аар Зорчигчийн вагон депо, Төмөр замын дээд сургууль шалгарч, тус бүр 500 мянган төгрөгөөр шагнууллаа.

Улаанбаатар зангилааны “Шилдэг дарга”-аар Дохиолол холбооны II ангийн ашиглалт хариуцсан орлогч дарга О.Насанбат, “Аварга ажилтан”-аар Төв эмнэлгийн бага эмч А. Наранчимэг, Эрчим хүч, ус хангамжийнI ангийн монтёр Н. Цэрэн, ТЗДС-ийн менежментийн багш Г.Баярцэцэг, БЗАҮ-ний ангийн авто кранчин Д. Пүрэвсүрэн, Дохиолол холбооны II ангийн шугамын механикч Г.Оюунбадрах, Улаанбаатар татах хэсгийн машинч Х.Гэрэлт-Од, Г.Ганхөлөг, Зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Ж.Ганбат, Зорчигчийн вагон депогийн засварчин Б.Жаргалсайхан,  Улаанбаатар худалдааны төвийн ачигч Н.Төмөрбаатар, Зураг төслийн төвийн ДТХ-ын инженер С.Мөнхбаяр, “Ган зам пресс” төвийн хэвлэгч Н.Баасанбуу, Шурган үзэгч, засварчин Л.Сайнбуян, Зорчигч тээврийн төвийн тээш түгээгч Ц.Гантулга, Улаанбаатар ЦХА-ийн паркийн харуул Д.Батмөнх, Замын II ангийн гүүрний цехийн мастер Д.Цог-Эрдэнэ, АБТЭМА-ийн тооцооны оператор Б.Байгаль, Политехник коллежийн зүтгүүрийн мэргэжлийн багш Д.Мөнхбуян, Кейтеринг зочлох үйлчилгээний хэлтсийн хоол бэлдцийн цехийн мастер Э.Очмаа, Рэйлком төвийн инженер Ш.Элдэв-Очир, Улаанбаатар өртөөний жижүүр Л.Ганхуяг, Улаанбаатар-2 өртөөний ачаа вагон хүлээлцэгч А.Баттогтох, Төмөр замын чуулгын дуучин Б.Нямдзагд нарыг шалгаруулан, шагналаа.