Нүүр МТЗ Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлээр хамтр...
МТЗ

Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо

G.Press 1 жилийн өмнө 261 үзэлт 0 сэтгэгдэл

 

"МТЗ" ТӨХК "СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ ТӨМӨР ЗАМ"-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Энэ сарын 18-нд "Монголын төмөр зам" ТӨХК "Солонгосын Үндэсний төмөр зам" ТӨХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Уг санамж бичгийн дагуу талууд төмөр замын салбарт хамтран ажиллах, тухайлбал Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын тeхник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Ташрамд дурдахад, “Солонгосын үндэсний төмөр зам” төрийн өмчит компани нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол, холбооны системд олон улсын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны стандартын SIL4 түвшний шаардлага хангасан тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.