Нүүр Гадаадын төмөр зам Улаанбаатар төмөр зам хүчин чадлынхаа дээд хязгаарт хүрлээ
Гадаадын төмөр зам

Улаанбаатар төмөр зам хүчин чадлынхаа дээд хязгаарт хүрлээ

G.Press 1 сарын өмнө 63 үзэлт 0 сэтгэгдэл

"Оросын төмөр замууд" НХН-ээс эрхлэн гаргадаг "РЖД-Партнер" сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарт УБТЗ-ын талаар хэвлэгдсэн мэдээллийг УБТЗ ХНН-ийн Москва хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Л.Сурмаа орчуулан ирүүлжээ. Ингээд доорх мэдээллийг уншигч танд хүргэе.

 

...Сүүлийн хэдэн жилд УБТЗ-ын тээврийн хэмжээ тогтвортой өсөж байна. Ялангуяа дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлт онцгой эрчимтэй өссөн. Тухайлбал, 2022-2025 оны хооронд 3.1 сая тонноос бараг зургаан сая тоннд хүрэв. Тэгвэл өнгөрсөн жил УБТЗ- (1520 мм-ийн царигийн гол зам нь 1100 км урт)-аар бүх төрлийн ачаа тээвэрлэлт 33.7 сая тоннд хүрсэн байна. Төмөр замаар тээвэрлэдэг гол ачааны төрөлд нүүрс (ойролцоогоор тээвэрлэлтийн 30 хувийг эзэлдэг бөгөөд нүүрсний бүтээгдэхүүнийг Монгол Улсад дотоодод болон экспортод тээвэрлэдэг), төмрийн хүдэр (23 хувь), чингэлэг (15.8 хувь) эзэлжээ. Монгол Улс бол дамжин өнгөрөх тээврийн улс. 2025 онд дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо 2024 онтой харьцуулахад 22.5 хувиар өсжээ.

Хятадаас ачаа хүлээн авах, шилжүүлэх ажлыг харгалзан үзвэл өргөн царигтай төмөр замаар өдөрт 16 хос галт тэрэг Хятад руу тээвэрлэгдэж, нарийн царигтай төмөр замаар 10 хос галт тэрэг тээвэрлэж байна Замын-Үүд хилийн өртөө нь 1520/1435 мм өргөн замтай юм.

УБТЗ-ын тээх чадвар байнга өсөн нэмэгдэж байна. 2018-2025 онд төмөр замын хөгжилд 202 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгж, хөдлөх бүрэлдэхүүн худалдан авсан. Тодруулбал, Баруунхараа, Эрхэт өртөө хооронд шинэ зөрлөг баригдаж, Шаргын-Овоо - Замын-Үүд-2 хэсэгт хоёр дахь замыг тавьжээ. 13 өртөөний хажуугийн замд хүлээн авах, явуулах шинэ зам тавьж, одоо байгаа замуудаа уртгасан аж. Мөн 24 зүтгүүр шинээр худалдаж авсан. Одоогоор уг замын тээх чадвар жилд 33 сая тонн бөгөөд өдөрт 18 хос галт тэрэг өнгөрүүлэх хүчин чадалтай. УБТЗ-ын хойд хэсэг нь тодорхой хэмжээний нөөц, хүчин чадалтай хэвээр байгаа бол өмнөд хэсэг (Багахангай- Замын-Үүд өртөө хүртэл) нь тээвэрлэлтийн ачаалал ихтэй тул дэд бүтцийг цаашид хөгжүүлэх шаардлагатай байна. 

Ирээдүйн төлөвлөгөө

ОХУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Тээврийн дэд сайд Дмитрий Зверев "Түншүүд болох Монголын талыг төлөвлөгөөнд шууд нийцүүлэн, 2030 он гэхэд 50 сая тонн тээх нэгдсэн зорилтод хүрэхэд итгүүлэх ажил хүндрэлтэй байна" хэмээн Санкт-Петербург хотод болсон Олон улсын Тээврийн форум дээр мэдэгдэв. Гэсэн хэдий ч УБТЗ ХНН эдгээр төлөвлөгөөг хөрөнгө оруулалтын хөтөлбөртөө тусгасан.

УБТЗ нь нэг гол замтай. Тиймээс 2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөгөөнд хоёрдогч гол зам барих, нийт 298 км урт 15 хэсэглэлийг шинэчлэх ажил багтсан болно. Шаардлагатай хөрөнгө оруулалт нь 516.8 сая ам.доллар юм. Үүнд мөн өртөөдийн хүлээн авах, явуулах замуудыг сунгах, зэрэг сэргээн засварлах, микропроцессорын систем дээр суурилсан сум, дохионы төвлөрүүлэлтийн суурилуулах, мөн вагон болон зүтгүүрийн аж ахуйн байгууламжийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх зорилт хүлээгдэж байна.

УБТЗ бол Монголын цорын ганц төмөр зам биш юм. 2025 онд тус улсын төмөр замууд нийт 49.9 сая тонн ачаа тээвэрлэжээ. Тодруулбал, Монголын төмөр зам (МТЗ)-аар дамжин 8.8 сая тонн (нийт ачааны 17.6 хувь), “Тавантолгой ТЗ” ХХК – 0.7 сая тонн (1.4 хувь), “Монголтранс Логистик” ХХК – 3.8 сая тонн (7.6 хувь), “Монголтранс Лайн” ХХК – 3 сая тонн (5.9 хувь) ачаа тээвэрлэсэн байв. УБТЗ ачаа эргэлтийн 67.6 хувийг эзэлж байв.

"Монголд олон төмөр зам байдаг. "Гэхдээ манай коридорын [Хятад – Монгол – Орос – Беларусь – Европын холбоо] үүднээс авч үзвэл мэдээж зөвхөн УБТЗ л чухал ач холбогдолтой" гэж Оросын төмөр замын Гадаад төслүүд болон олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Антон Козлов хэлэв. Тэрээр УБТЗ-ын одоогийн ачаа тээврийн хэмжээг маш эерэгээр үнэлж байгаа, учир нь уг зам бага радиустай тахир тойруу ихтэй, нэлээд төвөгтэй замын зураглалтай бөгөөд голчлон нэг замтай хэмээн тус тус мэдээлжээ. 

 

Тэргүүн                                                          Л.Сурмаа

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.