Улаанбаатар татах хэсгийн "2024 оны Урлагийн наадам", "Миний депо-Миний гэр" уриан дор урлагийн зургаан төрлөөр зохион байгуулагдлаа . Энэ сарын 04-нд зохион байгуулсан тус тэмцээний шүүгчээр ТЗДБЧ-ын гоцлол дуучин МУСТА Л.Уранмандах, гоцлол хөгжимчин МУСТА Б.Чанцалдулам,“Moon Dance” бүжгийн хамтлагийн продюсер, Олон улсын бүжгийн спортын мастер МУСТА н.Батням, Улаанбаатар татах хэсгийн дарга П.Энхмөнх, Улаанбаатар татах хэсгийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ц.Пүрэвбаатар нар ажиллалаа.
Тэмцээний ерөнхий дүнгээр багийн төрөлд гутгаар байрыг Засварын цех, дэд байрыг Ашиглалтын цехийн II баг эзэлсэн бол тэргүүн байрыг Чанар, Ерөнхий инженер ТНТС цехийн нэгдсэн баг эзэлсэн байна. Мөн “Шилдэг дуучин”-аар Ашиглалтын цехийн II цувааны туслах машинч Б.Чимэдмөнх, 3Шилдэг бүжигчин”-ээр Засварын хос дугуйн цехийн засварчин Б.Чойням, “Шилдэг уран уншигч”-аар Ашиглалтын цех II цуваа П.Бум-Эрдэнэ, 3Шилдэг хамтлаг хөгжим”-өөр Ашиглалтын цехийн туслах машинч 10 дугаар цуваа Л.Энхамгаланбаатар, IX цуваа Б.Цогхүү, Б.Сүхбаатар, “Шилдэг хамтлаг дуу”-аар Техник үзлэг, Нэгдсэн аж ахуй, Туслах цехийн нэгдсэн баг, Шилдэг хамтлаг бүжгээр Чанар, ерөнхий инженер, ТНТС цехийн нэгдсэн баг тус тус шалгарсан байна.