Нүүр УБТЗ ХНН Улаанбаатар-Бээжингийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээлээ
УБТЗ ХНН

Улаанбаатар-Бээжингийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээлээ

G.Press 11 сарын өмнө 137 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Ковид-19-өөс хойш таван жил шахам зогссон Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэллээ.

Уг чиглэлийн анхны галт тэрэг Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж, 4-нд Улаанбаатарт ирэх юм. Цаашид Мягмар гараг бүрийн 07:27 цагт Бээжингээс хөдөлж, Лхагва гараг бүрийн 14:35 цагт Улаанбаатарт ирнэ. Харин Пүрэв гараг бүрийн 07:18 цагт Улаанбаатараас хөдөлж, Баасан гараг бүрийн 14:35 цагт Бээжинд очих юм.

Ийнхүү БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ. Өмнө нь Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Хөх хотын галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

Ташрамд өгүүлэхэд, БНХАУ нь зургаан улстай төмөр замаар зорчигчийн галт тэрэг солилцдог бөгөөд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлаас хойш хамгийн анх Лаос улстай зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн бол хоёр дахь улс нь манай улс байсан юм. “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирлын урилгаар 2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-д айлчлахдаа Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, Замын-Үүд өртөөний нарийн царигийн хоёр дахь замыг хятадын талтай холбох, олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх зэрэг олон чухал асуудлаар тохиролцсоны нэг ийнхүү бүрэн шийдэгдэж байна.   

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.