Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий ч үл шинжилнэ

Үймэх салхинд зүг чиг бий юу?
Үхэх цаг ирэхэд болзоо хэмжээ бий юу? 

                                                        Говийн ноён хутагт  Данзанравжаа

 

 

Удаанаар, гүнзгий амьсгал аваарай. Бас дахин нэг гүнзгий амьсгал ав. Дахин нэг гүнзгий амьсгал. Одоо, яг одоо, өөрийн дотоод рууугаа төвлөр. Анхаарал сарнивал дахин дотоод “гэртээ” төвлөр. Энэ бол амар амгалан байхын тулд тэсвэр хатуужил, уян хатан байдлыг хөгжүүлэх арга юм. Эндээс, та өөрийн гүн дэх "би"-гээ олох болно. Энэ бол та өөртөө сайхан сэтгэл, нигүүлсэхүйн үүднээс зөөлөн хандан түүнд өөрийгөө дадуулж байгаа хэрэг юм. Та өөртөө анхаарал халамж тавих хамгийн сайн арга энэ юм. Түүний дараа л бусдад санаа тавь. Бусдад шаардлагатай зүйлсээр нь тусалж чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсээрэй. Өөрийн дотоод гэртээ төвлөрөн бусдад амар амгалантай, тайвнаар чин сэтгэлийн халамж үзүүл. Бусдад яг л өөрийн дотнын хайртай хүмүүс шигээ сайхан сэтгэлээр ханд. Амьдрал бол маш энгийн зүйл. Таны цайлган зан, цагаан сэтгэл бусдад  “өгөөш” болж мэдэх ч, хэтдээ “Туулайн чинээ цагаан уулын чинээ болж арвижна” хэмээх өвгөд сургаал бийг санаарай.

Дээрх амьсгалын дасгал нь стресс, депресс, айдас, санаа зоволт зэрэг сэтгэл зовнилыг арилгахад нэн тустай Буддын уламжлалт амьсгалын дасгал юм.Энэ амьсгалын дасгалыг "Хий цэвэрлэх 9 үе" гэж хэлдэг.