Нүүр Боловсрол ҮЭХ-ны нэрэмжит оюутны тэтгэлгийн эзэд тодорлоо
Боловсрол

ҮЭХ-ны нэрэмжит оюутны тэтгэлгийн эзэд тодорлоо

G.Press 1 жилийн өмнө 148 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэхийн тулд жил бүр оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг уламжлалттай.

Энэ хөтөлбөр бол төмөр замын салбарын ирээдүй хойч үедээ ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг сурталчлан таниулах, тэдэнд цаашдаа сурч боловсроход үзүүлж байгаа нэгэн хэлбэрийн дэмжлэг туслалцаа юм.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад оролцохоор 5 багийн 15 оюутан материалаа ирүүлснээс асуудал шийдвэрлэх чадвар багаар ажиллах чадвар, голч дүн, эсээ бичлэг болон нэмэлт даалгавар биелүүлэх үзүүлэлтээр нэгтгэн дүгнэхэд Цахилгаан хангамж хөтөлбөрийн дөрөвдүгээр дамжааны оюутан О.Явуу, Г.Мөнхгэрэл, П.Цэвэлмаа нар тус тус шалгарчээ.

Өөрсдийн оюундаа хөрөнгө оруулалт хийж, өдөр тутамдаа хөгжин дэвшиж буй төмөр замын түүчээ болсон оюутан залууст тус бүрт 15 кредит цагийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгосон батламжийг МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг гардуулж баяр хүргэлээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.