Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд БШУЯ болон “УБТЗ” ХНН-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Улаанбаатар хотын болон Замын-Үүд, Чойр, Дархан, Сүхбаатар сумын 6 цэцэрлэгийг түүвэрлэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, нэгдсэн сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг сургалт хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан БШУЯ-ны СӨБ-ын Хэлтсийн дарга Ж.Мягмарыг УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд хүлээн авч уулзаж, СӨБ-ын чанар, хүртээмжийг сайжруулах асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр БШУЯ-ны зүгээс УБТЗ-ын Хүүхдийн секторын харъяа цэцэрлэгүүдийн сургалтын орчин нөхцөл болон сургалт хүмүүжлийн ажил сайн байгааг онцлон тэмдэглэв. Уулзалтад талуудын холбогдох албаны бусад хүмүүс байлцлаа.