Нүүр УБТЗ ХНН УБТЗ-ын хилийн гарцуудаар 22.5 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэнэ
УБТЗ ХНН

УБТЗ-ын хилийн гарцуудаар 22.5 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэнэ

G.Press 2 сарын өмнө 113 үзэлт 0 сэтгэгдэл

 

ОХУ-ын Сочи хотноо гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын зөвлөгөөн болж өнгөрсөн. Зөвлөгөөнөөр тавдугаар хэсгийн төмөр замуудаар 2026 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг тохиролцохоор Монгол Улсын Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын талын төлөөлөгчид оролцсон юм. Хуралдаанаар 2026 онд УБТЗ-ын тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг өнгөрсөн оны наймдугаар сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн төмөр замын комиссын зөвлөгөөнөөр тохиролцсон хилийн боомтуудаар солилцох галт тэрэгний тоо хэмжээнд үндэслэн 2025 онд тээвэрлэсэн гадаад худалдааны ачааны гүйцэтгэлээс нэг сая тонноор нэмэгдүүлэхээр тохирлоо. Үүнд импортын нефтийн бүтээгдэхүүний тээврийг 7.2 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцож 2.9 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хүлээн авахаар болсон байна.

2026 онд УБТЗ-ын хилийн гарцуудаар нийтдээ 22.5 сая тонн гадаад худалдааны ачааг тээвэрлэхээр тохиролцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.