Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажил үйлчилгээнд олон улсын стандартууд, чанар бүтээмжийн системийг нэвтрүүлэх зорилгоор Замын даргын 2023 оны А-01 тоот тушаалаар батлагдсан "Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах жил" зорилтын хүрээнд замын холбогдох удирдлага, албадын дарга нар, удирдах түвшний мэргэжилтнүүдийг хамруулан, менежментийн тогтолцооны "Дотоод аудитор" болон олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд шаардлагатай болон бусад чиглэлүүдээр сургалт зохион байгуулж байна. Сургалт УБТЗ-ын удирдах газрын "А" зааланд гурван өдрийн турш үргэлжлэх ба УБТЗ-ын Техникийн бодлого стандартчиллын алба нь мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэхүү сургалтын гол зорилго нь менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхэд манлайлал үзүүлэх, багийн ажиллагааг идэвхижүүлж менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилт, сайжруулалтыг эрчимжүүлэхэд чиглэж байгаа юм.
