Суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох ээлжит зөвлөгөөн өнөөдөр "Новотел" зочид буудалд боллоо. Зөвлөгөөнд ЗТЯ, ГТХЗНТ, "УБТЗ" ХНН, "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Mongolian Trans Line" ХХК, "MTL" ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллага, төмөр замууд оролцож байна. Зөвлөгөөнөөр суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудаа харилцан тохиролцож зөвшилцлөө.

 "УБТЗ" ХНН-ийн гол замаар бусад төмөр замуудын ачааг дамжин өнгөрүүлэх асуудал хэлэлцэх асуудлын анхаарлын төвд байгаа бөгөөд өнөөдөр УБТЗ-ын суурь бүтцээр дамжин өнгөрүүлэх ачааны хэмжээ хүчин чадлаасаа 20 хувиар хэтэрч, 13000 вагон тээвэрт оролцож байгаа юм. Мөн урд хилийн гарцын тоог нэмэх асуудал тулгамдсан асуудал болоод байгааг зөвлөгөөний үеэр онцлон дурдаж байлаа.