Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Замын удирдлагыг төлөөлж Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н. Энхцогт, Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадорж нар УБТЗ-д олон жил ажилласан 104 настай Ш.Цээрэв, түүний гэргий О.Дуламсүрэн болон 100 настай Ш.Цэрэндулам гуай нарт хүндэтгэл үзүүлж гэрт нь очиж золголоо. 104 настай Шаравын Цээрэв гуай 1951 оноос, замчин, замын мастер, бригадын дарга хийж байгаад 1982 онд тэтгэвэртээ гарсан юм. Түүний эхнэр О.Дуламсүрэн гуай мөн л насаараа төмөр замд ажилласан.

100 настай Ш.Цэрэндулам гуай 1952 оноос УБТЗ-д боловсон хүчний байцаагч, бичээч, нярав, тогоочоор 20 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм.

Замын удирдлага ахмад буурлууддаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсээд Замын даргын гарын бэлгийг гардуулж өглөө.