УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв "Build Mongolia 2023" олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн олон улсын үзэсгэлэнд оролцож байна. ЗТХЯ, БХБЯ, ЭХЯ, УУХҮЯ салбарын шилдгүүд цугласан энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр үйлчлүүлэгч та төмөр замын тээвэр, гаалийн зуучлал, авто тээврийн үйлчилгээний мэдээ, мэдээллийг хүлээн авахаас гадна бусад салбарт бизнес, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ харилцаа тогтоох боломжтой юм. Үзэсгэлэн 4 сарын 19-21-ний өдрүүдэд Степпе Аренад 10:00-18:00 цагийн хооронд болно.