Нүүр Боловсрол УБТЗ-ын ажилтан албан хаагчдын хүүхдэд рүү чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ
Боловсрол

УБТЗ-ын ажилтан албан хаагчдын хүүхдэд рүү чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ

G.Press 21 цагийн өмнө 35 үзэлт 0 сэтгэгдэл

Өнгөрсөн Баасан “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хүүхдийг Ивээх Сангийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд хүүхэд хамгааллын чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж, аль нэг талын санаачилгыг дэмжин, үр ашигтай, идэвх санаачилгатай ажиллах зорилт дэвшүүлж байгаа юм.

Санамж бичигт зааснаар хүүхдийн эрх, хамгаалал, хөгжил, оролцооны чиглэлээр бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд жил бүр дүгнэлт хийж, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг  зохион байгуулах, УБТЗ-ын ажилтан албан хаагч тэдний үр хүүхэд рүү чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 16 мянга гаруй ажилтантай бөгөөд тэдгээр ажилтнууд нь  сургуулийн өмнөх болон сургуулийн насны 21 мянга гаруй хүүхэдтэй. Эдгээр хүүхдийн дөрвөн мянга шахам нь УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа 26 цэцэрлэгт сурч, хүмүүжиж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.