УБТЗ-ын 75 жилийн ойн өмнөхөн тус нийгэмлэгийн түүхийн нэгээхэн хэсгийг манай үе үеийн дарга, шилдэг инженер-эдийн засагч, Оросын мэргэжилтнүүдийн бичиж мөнхөлсөн бүтээлийг өлгийдөн авлаа. Тус номыг санаачилсан УБТЗ-ын дарга асан Р.Раш энэ номыг бүтээхэд оролцсон зарим хүмүүст номынхоо дээжийг бэлэглэж, талархал илэрхийллээ. УБТЗ-ын түүхийг баринтаглан мөнхөлсөн уг номонд тус нийгэмлэгийн хөгжлийн түүхийг өгүүлээд зогсохгүй өнөөгийн зарим асуудал, хэтийн төлөвийн талаар хөндөж бичжээ. Энэхүү ном нь УБТЗ-ын 75 жилийн ойд зориулсан томоохон бүтээл болж чадсан байна.