“УБТЗ” ХНН нь 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хүний нөөцийн албанаас санаачлан нэн шаардлагатай, чухал тоон үзүүлэлтийн тайлан, судалгааг боловсруулдаг 70 инженер техникийн ажилтнуудад Power BI -Дата аналитик сургалтыг 2025 оны наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг Монгол Улсын Их Сургууль, “ThinkePro” -ийн сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд уг сургалт нь дараах зорилтыг хангахад чиглэгдсэн. Үүнд
Байгууллагын үйл ажиллагаанд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх,
Тайлан, судалгааны ажлыг цахим хэлбэрт шилжүүлэх
Тээврийн болон хүний нөөц, санхүү, эдийн засаг, худалдаа үйлчилгээ зэрэг төмөр замын бүхий л салбар нэгжүүдийн тоон болон чанарын үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, дүгнэлт дээр тулгуурлан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах,
Хувь хүний ур чадвар болон байгууллагын бүтээмжийг ахиулах явдал юм.
Сургалтад хамрагдсан ажилтнууд Power BI програмыг ашиглан ажлын байран дахь бодит өгөгдөлд дүн шинжилгээ хийх, мэдээллийг үр дүнтэйгээр визуал хэлбэрт хөрвүүлэх, байгууллагын стратегийн шийдвэр гаргалтад хувь нэмрээ оруулах чадвартай болох нь сургалтын бодит үр дүн юм.
Энэхүү ур чадварыг эзэмшин, суралцаж буй ажилтнууд ажлын байр, практикт хэрэгжүүлж, байгууллагын бодит өгөгдөлд суурилсан хөгжлийн шинэ шатыг бий болгох юм.
