Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 25 дахь жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан алдаршуулах ёслолын ажиллагаа өчигдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар УБТЗ ХНН-ийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, 2025 онд ачаа тээврийн шинэ дээд амжилт тогтоосныг үнэлж, тус нийгэмлэгийг Монгол Улсын ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн III эрэмбэлсэн байна. Өргөмжлөл, цомыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гардуулж, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Х.Хэрлэн даргатай УБТЗ-ын хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэв.
