УБТЗ ХНН-ийн хамт олон энэ оны эхний есөн сард тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг давуулан биелүүлжээ. Тухайлбал, ачилтын төлөвлөгөөг вагоноор 100.9 хувиар, тонноор 102 хувиар тус тус биелүүлжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 99.8-101.1 хувийн гүйцэтгэл юм. Мөн буулгалтын төлөвлөгөөг 109.6 хувиар биелүүлснийг 2023 оны мөн үетэй харьцуулбал 103.5 хувиар биелсэн үзүүлэлт ажээ. Статистик даацын төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлэв. Энэ нь өнгөрсөн эхний есөн сартай харьцуулахад 100.9 хувийн гүйцэтгэл юм. Ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөг  103.8 хувиар, ачаа эргэлтийг 104.9 хувиар тус тус биелүүлжээ. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 102.7-104.4 хувиар биелүүлсэн байна. Түүнчлэн, орон нутгийн ачаа тээврийн төлөвлөгөөг 106.3, дамжин өнгөрөх тээврийн төлөвлөгөөг 107.5 хувиар тус тус биелүүлэн ажиллаж байна.

Мөн оны эхний есөн сард зорчигч тээврийн төлөвлөгөө 95.7 хувь, зорчигч эргэлтийн төлөвлөгөө 104 хувийн биелэлттэй гарчээ.