Дүрэм шинэчлэн батлах тухай
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.6, хувь нийлүүлсэн
нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн 22 дугаар зүйлийн “а”,
Нийгэмлэгийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 13 дугаар зүйлийг тус тус
үндэслэн ТУШААХ нь:
1. “Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ажилтны ёс зүйн дүрэм”-ийг 1 дүгээр
хавсралтаар, “УБТЗ ХНН-ийн Ёс зүйн хорооны ажиллах журам”-ыг 2 дугаар
хавсралтаар тус тус баталж мөрдсүгэй.
2. Нийгэмлэгийн хэмжээнд дагаж мөрдөх ёс зүйн дүрэм, журмыг нийт
ажилтанд танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хүний нөөцийн
албаны дарга (С.Цэвээндорж), алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгжийн дарга,
захирал нарт, журмыг албан ёсоор бүртгэн авч, \ллллл/.1өда1.иЫ2.т п вэбсайтад
байршуулахыг Хууль зүйн албаны дарга (Е.Р.Яковенко) нарт тус тус үүрэг
болгосугай.
3. Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын
06-ны өдрийн А-157 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Тушаалын биелэлтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг
Нийгэмлэгийн Ёс зүйн хорооны дарга (Б.Гантөмөр)-д даалгасугай.
ДАРГА Х. ХЭРЛЭН
“УБТЗ” ХНН-ийн даргын тушаалын 1 дүгээр хавсралт
“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ' ХНН-ИЙН
АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”
(цаашид “Нийгэмлэг“ гэх)-ийн хэмжээнд мөрдөх ёс зүйн зарчим, зохистой хэм
хэмжээг тогтоож, нийт ажилтан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцох,
ажил үүргээ гүйцэтгэхдээ дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт болон
бусад зүй бус нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөө,
хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд энэ дүрмийн зорилго
оршино.
1.2 Ёс зүйн зохистой хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль,
Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, Нийгэмлэгийн Хөдөлмөрийн
дотоод журам, энэ дүрэм болон холбогдох эрх бүхий байгууллагаас тогтоосон
мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдоно.
1.3 Энэ дүрмийг Нийгэмлэг, тл/үний харьяа алба, хэлтэс, төв, тасаг, салбар
нэгж (цаашид “алба, салбар нэгж” гэх)-ийн нийт ажилтан дагаж мөрдөнө.
1.4 Нийгэмлэгийн болон алба, салбар нэгжийн удирдах ажилтан нь
хариуцсан байгууллагын ажилтны ёс суртахууны байдалд хяналт тавьж, энэ
дүрмээр хүлээсэн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлнэ.
1.5 Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол,
мэдээллийг хүлээн авч, үндэслэлийг судлан үзэж, дүгнэлт гаргах эрх бүхий орон
тооны бус Нийгэмлэгийн болон алба, салбар нэгжийн Ёс зүйн хороо ажиллана.
1.6 Нийгэмлэгийн болон алба, салбар нэгжийн Ёс зүйн хорооны бүтэц,
бүрэлдэхүүн, ажиллах журмыг Замын даргын тушаалаар батална.
1.7 Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн
дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэхээр
Замын даргын баталсан тусгай журмаар зохицуулснаас бусад асуудлыг энэ
дүрмээр зохицуулна.
1.8 Энэ дүрэмд заасан ёс зүйн зарчим, зохистой хэм хэмжээ, хориглох хэм
хэмжээ болон холбогдох эрх бүхий байгууллагаас тогтоосон мэргэжлийн хэм
хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.
1.9 Ажилтны мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой гаргасан
алдаа болон хууль бус шаардпага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь ёс зүйн
зөрчилд хамаарахгүй.
1.10 Энэ дүрэм нь Нийгэмлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын салшгүй
хэсэг байна.
Хоёр. Нэр томьёо
2.1 Энэ дүрэмд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1 “ажилтан” гэж Нийгэмлэгт хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах
гэрээгээр ажиллаж байгаа иргэнийг;
2.1.2 “удирдах ажилтан” гэж Нийгэмлэгийн Замын дарга, Нэгдүгээр
орлогч дарга, Замын ерөнхий инженер, Замын орлогч дарга, алба, салбар нэгжийн
дарга, захирал, орлогч дарга, ерөнхий инженерийг;
2.1.3 “ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээ” гэж ажилтан өдөр тутмын
ажил үүргээ гүйцэтгэхдээ баримтлах энэ дүрмийн 3.1, 4.1 дэх заалтаар тогтоосон
хэм хэмжээг;
2.1.4 “удирдах ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээ” гэж удирдах
ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ баримтлах энэ дүрмийн 3.1, 4.1 болон 4.2 дахь
заалтаар тогтоосон хэм хэмжээг;
2.1.5 “үйлчлүүлэгч” гэж Нийгэмлэгийн үндсэн болон дагалдах бүх ажил,
үйлчилгээг төлбөр төлсний үндсэн дээр хүртэж байгаа этгээдийг;
2.1.6 “харилцагч” гэж Нийгэмлэгт бараа бэлтгэн нийлүүлж байгаа эсхүл
гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа этгээдийг;
2.1.7 “бэлэг” гэж албан тушаалтанд үнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх,
үйлчилгээ үзүүлэх болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, нийтийн албан
тушаалтантай хамаарал бүхий этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад
хэлбэрийн санхүүгийн үр ашгийг;
2.1.8 “давуу байдал” гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан
ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай
байдлыг;
2.1.9 “хандив” гэж албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ
төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй
үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг;
2.1.10 “хамаарал бүхий этгээд” гэж тухайн ажилтан, албан тушаалтны
эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-
ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;
2.1.11 “хувийн ашиг сонирхол” гэж ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ
өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн
болон эдийн бус ашиг сонирхлыг;
2.1.12 “ашиг сонирхлын зөрчил” гэж ажилтан ажил үүргээ гүйцэтгэх
үедээ түүний хувийн ашиг сонирхол байгууллагын ашиг сонирхолтой зөрчилдөх
болон ажил үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц
нөхцөл байдлыг;
2.1.13 “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн ажилтан, албан
тушаалтны ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн
этгээдийг;
2.1.14 “үл ялгаварлан гадуурхах” гэж ажил эрхлэлт, хөдөлмөрийн
харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал,
нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс
төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал,
жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа,
илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар
ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглосон хэм
хэмжээг;
2.1.15 “бэлгийн дарамт” гэж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд
ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бусдыг хүсээп/й байхад нь бэлгийн сэдлээ
үг хэлээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн
харилцаанд орох эсэхээс шалтгаалж ажил, албан тушаал, цалин хөлс зэрэг эдийн
засгийн болон бусад байдлаар урамшуулах, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй
байдалд оруулсан, бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин
үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг, эсхүл
бэлгийн сэдэлтэй аливаа үйлдлийг давуу эрх, боломж эдлүүлэх болзол тавих
байдлаар бэлгийн дарамт үзүүлэхийг.
Гурав. Ёс зүйн зарчим
3.1 Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ ёс зүйн зохистой хэм хэмжээг
баримтлан дараах зарчмыг мөрдөнө. Үүнд:
3.1.1 хууль дээдлэх;
3.1.2 хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх;
3.1.3 хүнлэг энэрэнгүй, шударга ёсыг дээдлэх;
3.1.4 мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах;
3.1.5 хариуцлагатай байх;
3.1.6 аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, тэгш эрхийг хангах.
Дөрөв. Ёс зүйн зохистой хэм хэмжээ
4.1 Нийгэмлэгийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, бодлого,
зорилтыг хэрэгжүүлж, энэ дүрмийн 3.1-д заасан зарчмын хүрээнд ажилтан нь
дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална:
4.1.1 Хууль дээдлэх зарчмын хурээнд:
4.1.1.1 Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, Нийгэмлэгийн хэмжээнд
мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг ямагт дээдлэн сахих;
4.1.1.2 төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг
задруулахгүй, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор
ашиглахгүй байх;
4.1.1.3 нийтийн ашиг сонирхлыг хүндэтгэн, хувийн ашиг сонирхлын
зөрчлөөс ангид байх, ашиг сонирхлын зөрчилтэй байгууллага, аж ахуйн нэгж, хувь
хүмүүстэй ажил хэргийн харилцаа тогтоохоос зайлсхийх;
4.1.1.4 албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлаар байр сууриа
илэрхийлэхгүй байх;
4.1.1.5 ажил мэргэжлийн онцлогтой холбоотойгоор холбогдох эрх бүхий
байгууллагаас тогтоосон мэргэжлийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг мөрдөх.
4.1.2. Хуний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хундэтгэх зарчмын хурээнд:
4.1.2.1 албан харилцаанд хүний нэр төр, алдар хүнд, хүний эрх, эрх
чөлөө, халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууцыг эрхэмлэх, хууль ёсны
ашиг сонирхлыг хүндэтгэх;
4.1.2.2 үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэх;
4.1.2.3 хамтач байдлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй харьцах;
4.1.2.4 Нийгэмлэгийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, дүрэм, журам,
стандартад нийцүүлэн биеэ зөв авч явах;
4.1.2.5 харилцагч, үйлчлүүлэгчээс ажилтныг хэл амаар доромжпох,
илэрхий басамжлах, дарамт, шахалт үзүүлэх, сүрдүүлэх, халдлага үйлдэгдэх
нөхцөл байдал үүссэн тохиолдолд бие, биедээ хууль тогтоомжийн хүрээнд
харилцан туслалцаа үзүүлэх, хамгаалах, таслан зогсоох арга хэмжээг авах.
4.1.3 хунлэг энэрэнгуй, унэнч шударга ёсыг дээдлэх зарчмын хурээнд:
4.1.3.1 аминч үзлээс ангид байж, тусч зан чанарыг эрхэмлэх;
4.1.3.2 хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, ёс зүйн хэм
хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй үл эвлэрэх, нуун дарагдуулахгүй байх, хамтран
ажиллагсаддаа хууль ёсны шаардлага тавих;
4.1.3.3 хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор
албан тушаалын байдал, боломжоо ашиглах, хэн нэгэнд хууль бус шаардлага
тулгахгүй байх;
4.1.3.4. Нийгэмлэгийн ажил үйлчилгээ, ажилтнуудаараа дамжуулан бүл, нийгмийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлт, үл
хайхрах байдал, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,
хариу үйлчилгээ үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, хүнлэг, энэрэнгүй хандах.
4.1.4 мэргэжлийн нэр хунд. унэ цэнийг хамгаалах зарчмын хурээнд:
4.1.4.1 Нийгэмлэгийн ашиг сонирхлыг дээдлэн, нэр хүндийг нь өндөрт
өргөж байх;
4.1.4.2 албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, өдөр тутмын ажлын харилцаа,
ажлын байрны орчинд хамтран ажиллагсад болон бусад ажилтан, харилцагч,
үйлчлүүлэгчтэй мэргэжлийн мэдлэгтэй, эелдэг, зөв боловсон, соёлтой, хүлээцтэй,
хүндэтгэлтэй харьцах;
4.1.4.3 мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, шаардлагатай үед бусад
мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, мэдлэг, ур чадвараа харилцан солилцож, хамтран
ажиллах;
4.1.4.4 олон нийтийн дунд ёс суртахууны хэм хэмжээг өөрийн зан төлөв,
үг үйлдлээр үлгэрлэж байх;
4.1.4.5 ажлын цагаар ажлын байранд цэвэр, албаны, ажил хэрэгч
хувцаслах.
4.1.5 хариуцлагатай байх зарчмын хурээнд:
4.1.5.1 ажлын байрны тодорхойлолтын дагуу гүйцэтгэх ажил болон
төлөвлөгөөт ажлыг тогтоосон хугацаанд нь чанартай гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын
үр дүн, хариуцлагаа бүрэн хүлээх;
4.1.5.2 ажилдаа хариуцлагатай байж, бусдын ажилд хүндрэл
учруулахгүй байх, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас алдаа гаргасан
тохиолдолд буруугаа шударгаар хүлээн зөвшөөрөх, уучлал хүсэх, алдаагаа засах;
4.1.5.3 ажпын гүйцэтгэлийг сайжруулах, гарсан гэмтэл, саатал,
доголдол, үйлчлүүлэгч, харилцагч, хэрэглэгчээс гаргасан гомдол, санал, хүсэлтийг
нуун дарагдуулахгүй байх;
4.1.5.4 удирдах, удирдуулах зарчмыг баримталж, удирдлагаас гарсан
шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх, хуульд нийцсэн
бодит баримт, нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр
хангах.
4.1.6 аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, тэгш эрхийг хангах
зарчмын хурээнд:
4.1.6.1 хамт ажиллаж буй ажилтнууд, үйлчлүүлэгч, хэрэглэгч иргэн
бүртэй адил тэгш харьцах;
4.1.6.2 үзэл бодол, үг, үйлдлээрээ бусдыг яс, үндэс, угсаа, хэл, нас,
хүйс, нийгмийн гарал, шашин шүтлэг, итгэл үнэмшил, үзэл бодол, боловсрол,
хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил үүрэг, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага,
улс төрийн намын харьяаллаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;
4.1.6.3 албан тушаалын эрх мэдлээ ашиглах, бусдыг дарамтлах, хавчин
гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжлох, сүрдүүлэх, хүний эрхэд
хууль бусаар халдах, эрхийг нь хууль бусаар хязгаарлахгүй байх;
4.1.6.4 жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс
ангид байх;
4.1.6.5 хамтран ажиллагсдын албаны ажилд хүндэтгэлтэй хандаж,
бусдын үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх.
4.2. Удирдах ажилтан энэ дүрмийн 4.1-д зааснаас гадна дараах ёс зүйн хэм
хэмжээг баримтална:
4.2.1 удирдах ажилтны нэр төр, ажил хэргийн нэр хүндээ эрхэмлэн
дээдэлж, хүнд суртлаас ангид байх, ажилтнуудаа манлайлан үлгэр дуурайлал
үзүүлэх, ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлж ажиллах;
4.2.2 хууль, эрх зүйн мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, суралцах, хүнд
суртал, чирэгдэлгүй ажиллах, авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх;
4.2.3 хамт олны багаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, ажилтнуудыг
ажил мэргэжилдээ үнэнч, ажил хэрэгч, бүтээлчээр хандах хандлагыг хөхүүлэн
дэмжиж, тэдний мэдлэг, хүчин чармайлтыг бодитой шударгаар үнэлэх, ур
чадвараа нэмэгдүүлэх, суралцахад дэмжпэг үзүүлэх;
4.2.4 байгууллагын соёлыг дээшлүүлэх, ёс зүйн эрүүл орчныг бий болгох;
4.2.5 бусдын нөлөөнд үл автах, албан тушаалыг нь урвуулан ашиглахыг
санаархсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх;
4.2.6 хамаарал бүхий этгээдийн ажиллаж байгаа байгууллага, тэдний
ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, гэрээ, хэлцэл байгуулах,
албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх, хууль,
дүрмээр олгогдсон Нийгэмлэгийн өмч хөрөнгийг хувийн зорилгод ашиглахгүй байх;
4.2.7 аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдал, баримт нотолгоонд
үндэслэн үнэн зөв гаргах, албан үүргээ гүйцэтгэх;
4.2.8 удирдлагадаа байгаа ажилтныг айлган сүрдүүлэх, доромжлох,
хясан боогдуулах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг
даалгавар өгөхгүй байх;
4.2.9 харилцагч, үйлчлүүлэгчийн зүй ёсны шаардлага, санал, хүсэлт,
зөвлөмжийг хүлээн авч, шаардлагатай бол хэрэгжүүлэх, санаачилгатай ажиллах,
тэгш шударга харилцах;
4.2.10 албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний
аливаа нөлөөллөөс ангид байх.
Тав. Ажилтны үйл ажиллагаанд хориглох зүйл
5.1 Ёс зүйн зохистой хэм хэмжээний хүрээнд ажилтан дараах үйлдэл
хийхийг хориглоно:
5.1.1 Нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 13.3.1-13.3.6-д заасан
үйлдэл гаргах;
5.1.2 хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхах;
5.1.3 удирдах ажилтны зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх,
эсэргүүцэх;
5.1.4 бүдүүлэг, доромж, ёс бус үг хэллэг хэлэх, гүжирдэх, доромжлох,
өндөр чанга дуугаар маргалдах, хэрэлдэх;
5.1.5 албан үүргээ гүйцэтгэсний төлөө дотоод, гадаадын иргэн, хуулийн
этгээд, үйлчлүүлэгчид хувийн чанартай хүсэлт (мөнгө зээлэх, тээврийн хэрэгсэл,
тоног төхөөрөмжийг нь хэрэглэх, бусдын мөнгөөр гадаадад зорчих, хямд үнээр
бараа худалдан авах зэрэг)-ийг шууд буюу шууд бус (үйл хөдлөлөөрөө
илэрхийлэх, хоёрдмол утгатай үг, яриа хэрэглэх зэрэг)-аар гаргах, бэлэг, хандив
авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол
тавих;
5.1.6 байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албан хэрэгцээний
баримт, мэдээ, мэдээлэл, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглах,
бусдын эд зүйлийг хулгайлах, эвдэх, сүйтгэх, зөвшөөрөлгүй авч ашиглах;
5.1.7 албан тушаалын бурэн эрхээ ашиглан байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, хувийн үзэл бодол, итгэл үнэмшил, улс төрийн байр
сууриа хамт олонд тулган хүлээлгэх, нөлөөлөх.
Зургаа. Ёс зүйн зөрчлийг мэдээлэх, гомдол гаргах
6.1 Ажилтан энэ дүрэмд заасан ёс зүйн зарчим, хэм хэмжээ болон ёс зүйн
хориглох хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг Ёс зүйн хороонд бичгээр
болон цахим шуудангаар гаргана.
6.2 Гомдол мэдээлэлд дараах шаардлага тавигдана:
6.2.1 гомдол, мэдээлэл гаргагч нь эцэг эхийн нэр болон өөрийн нэр,
ажил, албан тушаал, оршин суугаа буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны
дугаарыг бичих;
6.2.2 ёс зүйн зөрчилд холбогдож байгаа ажилтны нэр, ажил, албан
тушаал, холбогдох утас, бусад мэдээллийг тусгасан байх;
6.2.3 гомдол, мэдээлэлд ёс зүйн зөрчилтэй холбоотой болсон үйл явдал,
цаг хугацаа, нөхцөл байдлын талаар тодорхой, үнэн зөв дурдсан байх;
6.2.4 гомдол гаргасан он, сар, өдрийг тодорхой, засваргүй бичсэн байх;
6.2.5 гомдол, мэдээлэлд гарын үсгээ зурсан, эсхүл тоон гарын үсгээр
баталгаажуулсан байх;
6.2.6 ёс зүйн зөрчилд холбогдох шаардлагатай нотлох баримтыг
хавсаргасан байх;
6.2.7 гомдол, мэдээлэл нь гаргацтай бичигдсэн, эх хувь байна.
6.3 Ёс зүйн хороо нь энэхүү дүрмийг зөрчсөн талаарх гомдлыг хянан
шийдвэрлэхэд тухайн асуудлаар хууль хяналтын болон цагдаагийн байгууллагад
шалгагдаж байгаа, шүүхийн шатанд хянагдаж байгаа, эрүү, иргэн, захиргаа,
зөрчлийн хэрэг маргаанаар шийдвэрлэгдэж байгаа нь саад болохгүй бөгөөд
гомдол, мэдээллийг шийдвэрлэх ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн 123
дугаар зүйлийн 123.4,123.5,123.6-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн
магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын
зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах
хугацаанд тасалдаж, шийдвэрлэх хугацааг хойшлуулна.
6.4 Ёс зүйн хорооны хурлаар өмнө нь хянан шийдвэрлэгдсэн ёс зүйн
зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл болон ёс зүйн зөрчил гаргасан өдрөөс хойш
гурван сарын хугацаа өнгөрсөн гомдол, мэдээллийг хэлэлцээд, буцаана.
6.5 Ёс зүйн хорооны гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, хянан
шийдвэрлэх асуудлыг Замын даргын тушаалаар баталсан “Ёс зүйн хорооны
ажиллах журам”-аар зохицуулна.
Долоо. Ёс зүйн хэм хэмжээг зөрчигчдөд
хүлээлгэх хариуцлага
7.1 Энэ дүрмийн 5.1-д заасан ёс зүйн хэм хэмжээ, хориглох хэм хэмжээг
зөрчсөн нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон бол ёс зүйн хариуцлага
хүлээлгэх үндэслэл болно.
7.2 Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн ажилтанд зөрчлийн шинж байдал,
Нийгэмлэгийн нэр хүнд болон бусдад учруулсан хор уршиг, үр дагавар, хохирлын
хэмжээ зэргийг харгалзан дараах ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:
7.2.1 уучлал гуйхыг үүрэг болгох;
7.2.2 хурлын тэмдэглэл, дүгнэлтээр зөрчилд холбогдогч этгээдэд зөвхөн
өөрт нь сануулах;
7.2.3 мэргэжил дээшлүүлэх болон харилцаа хандлага, ёс зүйн хэм
хэмжээний сургалтад хамрагдах хугацаатай үүрэг өгөх.
7.3 Гомдол, мэдээлэлд холбогдогч ажилтан сайн дураараа ажил, албан
тушаалаасаа чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно.
7.4 Ажилтан Ёс зүйн хорооны дүгнэлтээр ёс зүйн хориглосон хэм хэмжээг
зөрчсөн нь тогтоогдсон, тухайн зөрчил нь сахилгын зөрчлийн шинжтэй, эсхүл ёс
зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд Ёс зүйн хорооны
санал, дүгнэлтийг үндэслэн Замын даргын эсхүл тухайн алба, салбар нэгжийн
даргын тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулна.
7.5 Ёс зүйн зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд
сүүлийн өдрөөс хойш зургаан сар, зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын хугацаа
өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ.
7.6 Ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг
ногдуулахаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
7.7 Ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн Ёс зүйн хорооны дүгнэлтийг
Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж тухайн ажилтны хувийн хэрэгт хавсаргаж,
холбогдох тэмдэглэгээг хийнэ. Шаардлагатай тохиолдолд холбогдогч болон
гомдол гаргагч зэрэг хувь хүний нэр, ажил албан тушаалыг нууцлан Ёс зүйн
хорооны дүгнэлт, зөвлөмжийн зарим хэсгийг байгууллагын дотоод сүлжээнд
байршуулан мэдээлж болно.
7.8 Ёс зүйн зөрчил нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй бол холбогдох
хууль хяналтын байгууллагад шилжүүлэх талаар Замын даргад танилцуулна.
Найм. Бусад
8.1 Энэ дүрмээр зохицуулаагүй бусад асуудлыг холбогдох хууль тогтоомж,
эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрэм, Нийгэмлэгийн
Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.
- оОо -
“УБТЗ” ХНН-ийн даргын 2023 оны .... дүгээр
сарын өдрийн....: . ......дугаар
тушаалын 2 дугаар хавсралт
УБТЗ” ХНН-ИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ
АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэ журмын зорилго нь “”УБТЗ” ХНН-ийн ажилтны ёс зүйн дүрэм”
(цаашид “ажилтны ёс зүйн дүрэм” гэх)-ийн болон Хөдөлмөрийн дотоод журмын 13
дугаар бүлэг “Ёс зүйн хэм хэмжээ (Ажпын байрны дэг журам)”-ын хэрэгжилтийг
хангах, ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол,
мэдээллийг хүлээн авах, судлан, шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.
1.2 Ёс зүйн хороо нь Нийгэмлэгийн ажилтны ёс зүйн зөрчилтэй холбоотой
гомдол, мэдээллийг харьяаллын дагуу хүлээн авч, холбогдох хууль тогтоомж, энэ
журмын дагуу судлан, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус хороо
байна.
1.3 Ёс зүйн хороо нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай
хууль, эрх бүхий байгууллагаас баталсан холбогдох мэргэжпийн ёс зүйн дүрэм,
Нийгэмлэгийн Хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, энэ журам,
бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.
1.4 Ёс зүйн хороо нь үйл ажиллагаандаа тэгш хандах, шударга ёсыг
баримтлах, хувь хүний нууцыг чанд хадгалах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, бие
даасан, хараат бус байх, хамтын удирдлагын зарчмыг удирдлага болгоно.
1.5 Ёс зүйн хорооны зохион байгуулах шалгалтын ажлыг өгөгдсөн чиг
үүргийн дагуу Ёс зүйн хорооны гишүүд гүйцэтгэнэ. Шаардлагатай үед Дотоод
аудит, хяналт шалгалтын алба болон Хүний нөөцийн албаны туслалцаа авна.
1.6 Ёс зүйн хорооны шийдвэрийг Нийгэмлэгийн ажилтан бүр дагаж
биелүүлнэ.
1.7 Ёс зүйн хороо нь тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн
хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Ёс зүйн хорооны бүтэц, бүрэлдэхүүн,
зохион байгуулалт
2.1 Ёс зүйн хороо нь Нийгэмлэгийн Ёс зүйн хороо, алба, салбар нэгжийн Ёс
зүйн салбар хороо (цаашид “Ёс зүйн хороо” гэх) гэсэн бүтэцтэй байна.
2.2 Ёс зүйн хорооны гишүүнийг сонгохдоо шударга, зарчимч, ёс зүйтэй байх
шалгуур тавихаас өөр нэмэлт шалгуур тавихыг хориглоно.
2.3 Нийгэмлэгийн Ёс зүйн хороо нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
2.4 Нийгэмлэгийн Ёс зүйн хорооны 3 гишүүнийг Замын даргын саналыг
үндэслэн Замын удирдлага, Хууль зүйн алба, Хүний нөөцийн албаны төлөөллөөс
томилох, 3 гишүүнийг хөдөлгөөнтэй шууд холбоотой албадын саналаар сонгох, 3
гишүүнийг Удирдах газрын алба, хэлтэс, төвийн ажилтнуудаас хамгийн олон санал
авсан хүнийг сонгох замаар бүрдүүлнэ.
2.5 Хөдөлгөөнтэй шууд холбоотой албадын саналаар сонгох төлөөллийг
Хүний нөөцийн алба зохион байгуулна.
Удирдах газрын алба, хэлтэс, төвийн ажилтнуудын саналаар Ёс зүйн
хорооны гишүүн сонгох саналыг нууцаар явуулах ба Удирдах газрын Үйлдвэрчний
эвлэлийн хороо зохион байгуулна. ҮЭ-ийн Хороо нь нэр дэвшүүлэх болон саналын
эрх эдлэхгүй.
2.6 Ёс зүйн хорооны гишүүдийг Замын даргын тушаалаар баталгаажуулна.
2.7 Ёс зүйн салбар хороог бие даасан санхүүгийн тайлан тэнцэл бүхий
алба, салбар нэгжийн дэргэд 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тухайн
алба, салбар нэгжийн даргын тушаалаар баталгаажуулна. Ёс зүйн салбар хорооны
гишүүдийг энэ журмын 2.4, 2.5-д заасан зарчмаар сонгоно.
2.8 Алба, салбар нэгжийн ажилтны тоо 25 хүрэхгүй бол Ёс зүйн салбар
хороо байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг
зөрчсөн тухай гомдол, мэдээллийг тухайн алба, салбар нэгжийн хүний нөөцийн
асуудал хариуцсан ажилтан хүлээн авч, холбогдох танилцуулга, материалыг
удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ.
2.9 Ёс зүйн хорооны эхний хурлыг насаар хамгийн ахмад гишүүн удирдана.
2.10 Ёс зүйн хорооны гишүүд эхний хурлаараа даргыг олонхын саналаар
сонгох бөгөөд Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлээр баталгаажуулж, Замын
даргад танилцуулна.
2.11 Ёс зүйн хороо нь хоёр жилийн хугацаагаар ажиллана. Хорооны ажиллах
хугацаа дуусахаас нэг сарын өмнө энэ журмын 2.4-д заасны дагуу гишүүдийг
томилуулах ажпыг Хүний нөөцийн алба хариуцан зохион байгуулна.
2.12 Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Ёс зүйн хорооны гишүүний ажлын үр
дүнг харгалзан нэг удаа улируулан сонгож болно.
2.13 Ёс зүйн хорооны гишүүнийг орлон ажиллахгүй.
2.14 Шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжпийн хүмүүсийг санал өгөх
эрхгүйгээр Ёс зүйн хорооны хуралд оролцуулан, тайлан, дүгнэлтийг сонсож болно.
2.15 Нийгэмлэгийн Ёс зүйн хороо нь алба, салбар нэгжийн Ёс зүйн салбар
хороог мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
2.16 Ёс зүйн хорооны гишүүнийг дараах үндэслэлээр хугацаанаас өмнө
чөлөөлнө. Үүнд:
2.16.1 албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас өөрөө хүсэлт
гаргасан;
2.16.2 хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон, цуцлагдсан
бол;
2.16.3 хүндэтгэн үзэх (өвчтэй, ар гэрийн гачигдалтай, ээлжийн
амралттай, гэнэтийн аваар, сүйрэл) шалтгаангүйгээр дараалан 3 удаа Ёс зүйн
хорооны хуралд оролцоогүй бол;
2.16.4 ёс зүйн болон сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.
2.17 Энэ журмын 2.16-д заасан үндэслэлээр гишүүн хугацаанаас өмнө
чөлөөлөгдсөн тохиолдолд хорооны гишүүнийг нөхөн томилох буюу сонгох
асуудлыг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлүүлнэ.
2.18 Нөхөн сонгогдсон гишүүний хугацааг өмнө ажиллаж байсан гишүүний
хугацаанаас үргэлжлүүлэн тооцох бөгөөд энэ журмын 2.11-д заасан нийт
хугацаанаас хэтрэхгүй байна.
2.19 Нийгэмлэгийн Ёс зүйн хорооны нарийн бичгийн даргаар Хууль зүйн
албаны нэг ажилтан ажиллах ба түүнийг Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг
баталгаажуулахдаа Замын даргын тушаалаар томилно. Нарийн бичгийн дарга нь
Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд хамаарахгүй бөгөөд хуралд саналын эрхгүй
оролцоно.
2.20 Ёс зүйн салбар хорооны нарийн бичгийн даргыг сонгох болон нарийн
бичгийн дарга нь Ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүнд хамаарах эсэхийг тухайн
алба, салбар нэгжийн Ёс зүйн салбар хороо нь өөрийн эрх хэмжээний хүрээнд
шийдвэрлэнэ.
2.21 Ёс зүйн хорооны үйл ажиллагаа явуулахад шаардлагатай өрөө
тасалгаа, техник, тоног төхөөрөмж, бичиг хэргийн хэрэгслээр хангаж, үүргээ
хэрэгжүүлэхэд нь Замын болон алба. салбар нэгжийн удирдлага дэмжлэг үзүүлнэ.
2.22 Ёс зүйн хорооны үйл ажиллагааны зардлыг гүйцэтгэлээр нь
санхүүжүүлнэ. Төсвийг Замын дарга болон бие даасан алба, салбар нэгжийн дарга
батална.
2.23 Нийгэмлэгийн Ёс зүйн хорооны гишүүдийн хувьд идэвх, оролцоо,
хурлын ирцийг харгалзан хагас жил тутамд, нарийн бичгийн даргын хувьд Ёс зүйн
хорооны ажиллах журмын 8.3, 9 дүгээр зүйлийн хэрэгжилт, албан хэрэг хөтлөлтийн
үйл ажиллагааны ажлын гүйцэтгэл, чанарыг харгалзан улирал бүр Ёс зүйн
хорооны даргын саналыг үндэслэн Замын даргын тушаалаар урамшуулал олгоно.
2.24 Алба, салбар нэгжийн Ёс зүйн салбар хорооны ажлын тайлан, үр дүнг
харгалзан, Ёс зүйн салбар хорооны даргын санал болгосны дагуу Ёс зүйн салбар
хорооны гишүүдэд харьяалах алба, салбар нэгжийн даргын тушаалаар хагас жилд
нэг удаа урамшуулал олгоно.
Гурав. Ёс зүйн хорооны харьяалан шийдвэрлэх
гомдол, мэдээлэл
3.1 Нийгэмлэгийн ёс зүйн хороонд шууд харьяалагдах гомдол,
мэдээлэл:
3.1.1 “Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ажилтны ёс зүйн дүрэм”-д заасан
удирдах ажилтантай холбоотой гомдол, мэдээлэл;
3.1.2 Удирдах газрын алба, хэлтэс, төвийн ажилтны ёс зүйн зөрчилтэй
холбоотой гомдол, мэдээлэл;
3.1.3 алба, салбар нэгжийн Ёс зүйн салбар хорооны дарга, нарийн
бичгийн дарга, гишүүдийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл;
3.1.4 алба, салбар нэгжийн Ёс зүйн салбар хорооны гаргасан
шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол.
3.2 Алба, салбар нэгжийн ёс зүйн салбар хороонд шууд харьяалагдах
гомдол, мэдээлэл:
3.2.1 Ажилтны ёс зүйн дүрмийн 3.1-д зааснаас бусад ажилтны ёс зүйтэй
холбоотой гомдол, мэдээлэл;
3.3 Ажилтны ёс зүйн дүрмийн 6.3-т заасан болон гэр бүлийн маргаантай
холбоотой гомдол, мэдээллийг Ёс зүйн хороо харьяалан шийдвэрлэхгүй.
Дөрөв. Гомдол, мэдээлэл хүлээн авах
4.1 Ажилтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг энэ журмын
3.1, 3.2-т заасан харьяаллын дагуу Ёс зүйн хороо хүлээн авна.
4.2 Гомдол, мэдээлэл нь ажилтны ёс зүйн дүрмийн 6.2-т заасан шаардлагыг
хангасан байна.
4.3 Нийгэмлэгийн Ёс зүйн хороонд гаргах гомдол, мэдээллийг шуудангаар
эсхүл харьяалах алба, салбар нэгжийн бичиг хэргээр дамжуулан цахим Эйбл
системээр “УБТЗ-ын бичиг хэрэг” гэсэн хаягаар ирүүлж болно.
4.4 Ёс зүйн хороонд гаргасан гомдол, мэдээллийг Нийгэмлэгийн болон
алба, салбар нэгжийн бичиг хэрэг хариуцсан ажилтан дугтуйг задлахгүйгээр гомдол
гаргагчийн нэр, өргөдөл, гомдлыг хүлээн авсан огноог албан хэрэг хөтлөлтийн
цахим Эйбл системд дугтуйнд бичсэнээр бүртгэн авч, Ёс зүйн хорооны нарийн
бичгийн даргад нэн даруй шилжүүлэн, дугтуйтай нь хүлээлгэн өгнө.
4.5 Гомдол, мэдээлэл гаргагч өөрөө хүсвэл харьяалах алба, салбар нэгжийн
бичиг хэргийн ажилтнаар дамжуулалгүйгээр Ёс зүйн хорооны нарийн бичгийн
даргад гомдол, мэдээллийг шууд гаргаж болно.
4.6 Ёс зүйн хорооны уо8к1югоо@иЫ2.тп хаягаар гомдол, мэдээллийг шууд
хүлээн авна.
4.7 Гомдол, мэдээлэл нь тухайн Ёс зүйн хорооны эрх хэмжээнд үл хамаарах,
мөн ажилтны ёс зүйн дүрмийн 6.2-д заасан шаардлагыг хангаагүй гомдол,
мэдээллийг ажлын 5 хоногийн дотор гомдол, мэдээлэл гаргагчид буцаах буюу мөн
хугацаанд багтаан шаардлагыг хангуулах арга хэмжээ авна.
4.8 Гомдол, мэдээллийг буцаахдаа буцааж буй үндэслэл, шалтгааныг
тодорхой дурдаж, албан бичгээр буцаан хүргүүлнэ.
Тав. Гомдол, мэдээллийг шийдвэрлэх
хугацаа
5.1 Гомдол, мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор
судалж, хянан шийдвэрлэнэ.
5.2 Ёс зүйн хороо, алба, салбар нэгжийн Ёс зүйн хорооны дарга
шаардлагатай тохиолдолд хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.
Зургаа. Гомдол, мэдээллийг судлах, шалгах
6.1 Ёс зүйн зөрчлийг судлах, шалгах, хэлэлцэх үндэслэл:
6.1.1 ёс зүйн зарчим, зохистой хэм хэмжээ, хориглосон хэм хэмжээг
зөрчсөн тухай Нийгэмлэгийн албан тушаалтан, ажилтан, салбар нэгжээс болон
иргэн, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл;
6.1.2 хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, албан ёсны олон нийтийн сүлжээнд
нийтлэгдсэн ажилтны ёс зүйн зөрчилтэй холбоотой мэдээлэл;
6.1.3 Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар илэрсэн ёс
зүйн зөрчилтэй холбоотой тайлан, мэдээ баримтын дагуу харьяалах дээд шатны
удирдлагын санал.
6.2 Ёс зүйн хорооны дарга нь гомдол, мэдээллийг ирсэн даруй тухайн
асуудлыг шалгах, судлах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ахлагчийг томилно. Ажпын
хэсгийн ахлагч нь гишүүдийг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллана.
6.3 Ажлын хэсэг гомдол, мэдээллийг судлахдаа гомдол, мэдээлэл гаргагч
болон холбогдогчтой ганцаарчлан уулзах, тэмдэглэл хийх, тайлбар бичүүлж авах,
холбогдох баримт материалтай танилцах, бусад ажилтан, байгууллагаас тайлбар,
тодруулга авах, утсаар ярих зэргээр мэдээлэл цуглуулах ажиллагааг хийнэ.
6.4 Гомдол гаргагч, холбогдогч нарын хувийн хэрэг, хүний нөөцийн судалгаа,
холбогдох баримт, мэдээллийг Хүний нөөцийн алба болон холбогдох алба, хэлтэс,
төв, салба нэгжээс Ажлын хэсэг гаргуулж авна.
6.5 Шаардлагатай тохиолдолд Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас
шалгалтын тайлан, холбогдох баримтыг гаргуулан, мэргэжлийн туслалцаа авч
болно.
6.6 Ажлын хэсэг нь шалгалтын талаар илтгэх хуудас бичиж, холбогдох
нотлох баримтуудыг хавсарган Ёс зүйн хорооны хуралд танилцуулна.
6.7 Ёс зүйн хорооны хурлаар илтгэх хуудас, нотлох баримтыг тал бүрээс нь
шинжлэн судлах ба гомдол, мэдээлэл гаргагч, ёс зүйн асуудалд холбогдсон
ажилтан, бусад этгээдээс тайлбар авах болон гэрч, мэргэжилтэнг хуралд
оролцуулж болно.
6.8 Гомдол, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хууль
хяналтын байгууллагад харьяаллын дагуу шалгуулахаар Замын даргад албан
бичгээр мэдэгдэнэ.
Долоо. Ёс зүйн хорооны эрх, үүрэг
7.1 Ёс зүйн хороо нь дараах эрхтэй байна:
7.1.1 гомдол, мэдээлэлд холбогдох ажилтан, албан тушаалтан болон
гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож,
тэмдэглэл хөтлөх, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг гаргуулан авах;
7.1.2 ёс зүйн зөрчилд холбогдсон талаар гомдол, мэдээлэл ирсэн бол
түүний эрхэлж байгаа албан тушаал, ажилласан жилийг үл харгалзан судлан
хэлэлцэх;
7.1.3 шаардлагатай гэж үзвэл холбогдох алба, салбар нэгжийн
удирдлага, ажилтнуудтай уулзаж, мэдээ, мэдээллийг цуглуулах, баримт бичиг,
тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулан авах;
7.1.4 гомдол, мэдээллийгёс зүйн асуудал эсэхийг хянан үзэх;
7.1.5 ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоох, ёс зүйн хариуцлага
хүлээлгэх буюу сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар санал, дүгнэлт гаргах;
7.1.6 Ёс зүйн хорооны үйл ажиллагаа, шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлж,
дарамт үзүүлсэн тохиолдолд Замын дарга болон хууль хяналтын байгууллагад
мэдэгдэх;
7.1.7 ажилтныг ёс зүйн зөрчил гаргаагүй гэсэн дүгнэлт гарвал тухайн
хувь хүний болон албан тушаалын нэр хүндийг хамгаалах.
7.2 Ёс зүйн хороо нь дараах үүрэгтэй байна:
7.2.1 ажилтны ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, албан тушаалтан,
байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан судалж,
шийдвэрлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга хэмжээ авах, өөрийн
хорооны шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
7.2.2 өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлыг холбогдох
байгууллагад шилжүүлэх;
7.2.3 Нийгэмлэгийн удирдах ажилтан, салбарын ёс зүйн хорооны дарга,
гишүүдийн холбогдсон ёс зүйн асуудлыг судалж, зөрчил гаргасан эсэх талаар
дүгнэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, байгууллагад санал хүргүүлэх, хувь
хүн болоод байгууллагын нууцыг чандлан хамгаалах;
7.2.4 ажилтнуудад ёс зүйн чиглэлээр ёс суртахууны сургалт,
сурталчилгааг зохион байгуулах;
7.2.5 Ёс зүйн хорооны шийдвэрийг зөвлөлдөх хэлбэрээр, олонхын
саналаар гаргах ба хурлаас бусад үед гишүүд өөрийн байр суурийн талаар үзэл
бодлоо илэрхийлж, нууцлалыг задруулахгүй.
Найм. Ёс зүйн гишүүд, хорооны дарга,
нарийн бичгийн даргын эрх, үүрэг
8.1 Ёс зүйн хорооны гишүүд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
8.1.1 Ёс зүйн хорооны товлосон хуралд бүрэн ирцтэй оролцох, хүндэтгэн
үзэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй үед Ёс зүйн хорооны даргад
хурал товлосон өдрөөс нэг хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, чөлөө авах;
8.1.2 Ёс зүйн хорооны хуралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цахим
хэлбэрээр оролцох бол ажлын нэг өдрийн өмнө нарийн бичгийн даргад мэдэгдэх;
8.1.3 гомдол, мэдээллийг шалгах ажлын хэсгийг ахлах, бүрэлдэхүүнд
орж ажиллах;
8.1.4 Ёс зүйн хорооны даргаас хуваарилсан гомдол, мэдээллийг зохих
журам, удирдамжийн дагуу тогтоосон хугацаанд шалган, илтгэх хуудас
танилцуулгыг хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;
8.1.5 чиг үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн хувь хүн, байгууллагын
нууц болон Ёс зүйн хорооны хурал, бусад гишүүдийн саналын талаарх мэдээллийн
нууцлалыг хадгалах;
8.1.6 ёс зүйн зөрчилд холбогдсон ажилтантай ашиг сонирхлын
зөрчилтэй бол асуудлыг шалгах, хэлэлцэхээс татгалзах;
8.1.7 Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцээгүй асуудлын талаар урьдчилан
дүгнэлт гаргахгүй байх;
8.1.8 Ёс зүйн хороонд гаргасан гомдол, мэдээллийг бусдад тараах,
хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх;
8.1.9 хурлаар асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэх, холбогдох дүрэм, журмыг
боловсронгуй болгох талаар санал гаргах;
8.1.10 Ёс зүйн хорооны хурлын ирц, оролцоог харгалзан энэ журамд
заасны дагуу урамшуулал авах.
8.2 Ёс зүйн хорооны дарга энэ журмын 8.1-д зааснаас гадна дараах эрх
эдэлж, үүрэг хүлээнэ:
8.2.1 хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хурлыг
даргалах, асуудлыг олонхын саналаар шийдвэрлүүлэх;
8.2.2 хороог төлөөлөх бүрэн эрхэд хамаарах асуудлаар холбогдох
байгууллага, албан тушаалтантай харилцах;
8.2.3 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих;
8.2.4 Ёс зүйн хорооны даргын эзгүйд орлон ажиллах гишүүнийг томилох;
8.2.5 ажлын үр дүн, оролцоонд үндэслэн хорооны гишүүдэд урамшуулал
олгох;
8.2.6 батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, гүйцэтгэлийг
тайлагнах.
8.3 Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга нь дараах эрх эдэлж, үүрэг
хүлээнэ:
8.3.1 чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л асуудлаар Ёс зүйн
хорооны даргад өдөр тутам дэмжлэг үзүүлж ажиллах;
8.3.2 үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулах,
тэдгээрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;
8.3.3 үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний биелэлтийг улирал тутам
тооцож, хорооны хуралд танилцуулан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион
байгуулах;
8.3.4 хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулах;
8.3.5 хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг албажуулах ажлыг зохион
байгуулах, баталгаажуулах;
8.3.6 Ёс зүйн хорооны дарга 10-аас дээш өдрийн хугацаагаар эзгүй байх
тохиолдолд энэ журмын 8.2.4-д заасны дагуу хурал удирдах гишүүнд холбогдох
материалыг танилцуулж, хурлын товыг тогтоолгох;
8.3.7 Ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн талаарх мэдээг энэ
журмын хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу улирал тутам гаргаж, Ёс зүйн
хорооны хурлаар хэлэлцүүлэх;
8.3.8 жилийн тайлан бэлтгэж, Ёс зүйн хороонд танилцуулах;
8.3.9 иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг даргад
танилцуулж, харьяаллыг тогтоох, хариу өгөх;
8.3.10 тухайн Ёс зүйн хорооны харьяаллын бус асуудал болох нь
тогтоогдвол хамаарах Ёс зүйн хороонд шилжүүлэх, буцаах;
8.3.11 архив, бичиг хэрэг, нууцын асуудлыг эрхлэх.
Ес. Ёс зүйн хорооны хурал
9.1 Ёс зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна.
Хурлыг Ёс зүйн хорооны дарга удирдана.
9.2 Ёс зүйн хорооны хурлыг гомдол, мэдээллийн дагуу даргын санаачилгаар
эсхүл гишүүдийн олонхын санаачилгаар зарлан хуралдуулна.
9.3 Хурлын бэлтгэл ажлыг нарийн бичгийн дарга хариуцна. Хурал болохоос
3-аас доошгүй хоногийн өмнө хурал болох газар, хурлын товын талаар мэдээллийг
гишүүд болон гомдол гаргагчид хүргүүлнэ.
9.4 Ёс зүйн хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хурлыг хүчинтэйд
тооцно.
9.5 Гомдол, мэдээлэл, түүнийг хянан үзсэн тухай ажлын хэсгийн илтгэх
хуудас, танилцуулга, холбогдох баримтыг Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж,
гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана.
9.6 Гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд биечлэн оролцох
боломжгүй тохиолдолд цахимаар оролцож болно. Хэлэлцэх асуудалд урьдчилан
бичгээр санал өгч болно. Энэ хоёр тохиолдолд хуралд оролцсоноор бүртгэнэ.
9.7 Ёс зүйн хорооны шийдвэр нь дүгнэлт хэлбэрээр гарна.
9.7.1 Нийгэмлэгийн хөдөлмөрийн дотоод журамд заасан Ёс зүйн нийтлэг
хэм хэмжээний хүрээнд хориглосон үйл ажиллагаа явуулж, зөрчил гаргасан эсэх
талаар Ёс зүйн хорооны дүгнэлт гаргана. Түүнийг үндэслэн Замын даргын болон
салбар, нэгжийн даргын тушаалаар сахилгын шийтгэлийг ногдуулна.
9.7.2 Ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн бол шийдвэрийг Ёс зүйн
хорооны дүгнэлтээр баталгаажуулна.
9.8 Дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд
автаагүй, нотлох баримтад үндэслэсэн байна.
9.9 Хэлэлцсэн асуудлын талаар шийдвэр гаргахад татгалзсан санал өгсөн
гишүүний үндэслэлийг хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгана. Хэлэлцэх
асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй бол хурал эхлэхээс өмнө гишүүн
татгалзах үүрэгтэй.
9.10 Ёс зүйн хорооны хуралд зөвхөн Ёс зүйн хорооны дарга, гишүүд санал
өгөх эрхтэй оролцоно. Хуралд гомдол, мэдээллийг шалгасан мэргэжлийн алба,
хэлтсийн төлөөллийг оролцуулан, тайлбар тодруулга авч болох ба энэ
тохиолдолд тэдгээр нь санал өгөх эрхгүй.
9.11 Ёс зүйн зөрчилд холбогдсон ажилтныг Ёс зүйн хорооны хуралд биечлэн
оролцуулж, тайлбарыг сонсон, асуулт тавьж, хариулт авна.
9.12 Гомдол, мэдээлэл гаргагчийг хүсэлтийнх нь дагуу хуралд оролцуулж
болно.
9.13 Ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцээд дараах
шийдвэрийн аль нэгийг гаргана:
9.13.1 Ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тухай;
9.13.2 Ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай;
9.13.3 Холбогдох нотолгоо, баримт бичиг, материалыг судлах, нэмэлт
шалгалт хийж, хэлэлцэхээр хугацааг хойшлуулах.
9.14 Хурлын тэмдэглэл хөтлөх, дүгнэлтийг албажуулах ажлыг нарийн
бичгийн дарга зохион байгуулах бөгөөд хурал дууссанаас хойш ажлын 5 өдрийн
дотор хурал удирдсан болон оролцсон гишүүд гарын үсэг зуран, тэмдэг дарж,
баталгаажуулна. Цахим хурлын тэмдэглэлийг дуу, дүрсээр баталгаажуулан
баримтжуулж болно.
9.15 Ёс зүйн хороо нь гаргасан шийдвэрээ гомдол, мэдээлэл гаргагч болон
зөрчилд холбогдсон ажилтан, харьяа байгууллага, албан тушаалтанд ажлын 7
хоногийн дотор албан бичгээр танилцуулж, мэдэгдэнэ.
9.16 Гомдол, мэдээлэл гаргагч, ёс зүйн асуудалд холбогдсон ажилтан нь Ёс
зүйн салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс
хойш 14 хоногийн дотор Нийгэмлэгийн Ёс зүйн хороонд гомдол гаргах эрхтэй.
9.17 Ёс зүйн салбар хорооны шийдвэрт гомдол гаргасан боловч гомдлыг
Нийгэмлэгийн Ёс зүйн хороо хүлээн аваагүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн
тохиолдолд харьяалах хороо нь уг шийдвэрийг эрх бүхий байгууллага, албан
тушаалтанд нэн даруй хүргүүлж, биелүүлэх арга хэмжээ авна.
9.18 Ёс зүйн хорооны шийдвэрийн холбогдох биет болон цахим баримт
бичгийн нууцлалыг Ёс зүйн хорооны гишүүд болон нарийн бичгийн дарга хариуцна.
9.19 Хувь хүний нууцад хамаарах материалыг зайлшгүй шаардлагатай
тохиолдолд Ёс зүйн хорооны даргын зөвшөөрлөөр Замын удирдлага, албан
тушаалтан, ажилтан, эрх бүхий этгээд болон өмгөөлөгчид нууцын баталгаа
бичүүлж, танилцуулна.
9.20 Хурлын материал болон холбогдох баримтуудыг Ёс зүйн хорооны
нарийн бичгийн дарга хадгалж, дараа оны нэгдүгээр улиралд багтаан байгууллагын
архивд шилжүүлнэ.
10. Бусад зүйл.
10.1 Ёс зүйн хорооны гишүүдийн ажиллах журам, хурлын дэгийг тухайн
нөхцөл байдлыг харгалзан хорооны хурлын шийдвэрээр нарийвчлан тогтоож
болно.
10.2 Ёс зүйн хорооны хурлаар ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн
талаарх мэдээг улирал тутам гаргаж, харьяаллын дагуу Замын дарга болон алба,
салбар нэгжийн даргад танилцуулна.
10.3 Ёс зүйн салбар хороо нь ёс зүйн гомдол, мэдээлзл, хариуцлага
хүлээлгэсэн тухай мэдээг энэ журмын хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу
гаргаж, Нийгэмлэгийн Ёс зүйн хороонд улирал бүр ирүүлнэ.
10.4 Нийгэмлэгийн Ёс зүйн хороо нь жилийн үйл ажиллагааны болон
зардлын тайлангаа тухайн оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Замын даргад
хүргүүлнэ.
10.5 Алба, салбар нэгжийн Ёс зүйн салбар хороо нь жилийн үйл
ажиллагааны тайлангаа 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор Нийгэмлэгийн Ёс
зүйн хороонд хүргүүлнэ.
