Нүүр УБТЗ ХНН УБТЗ тээврийн тарифыг цаашид үргэлжлүүлэн индексжүүлнэ
УБТЗ ХНН

УБТЗ тээврийн тарифыг цаашид үргэлжлүүлэн индексжүүлнэ

G.Press 3 жилийн өмнө 200 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын удирдлага 2022 онд УБТЗ-ын алдагдалтай тээврийн тарифуудыг 3 удаа индексжүүлж чадсан нь 160 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлийг бууруулж чадсан юм. УБТЗ-ын тээврийн тарифыг цаашид алдагдалгүй болгохын төлөө замын удирдлага онцгой анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ зорилгоор өнөөдөр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан тэргүүтэй тус газрын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр 2023 онд хамтран ажиллах талаараа харилцан ярилцав. УБТЗ-ын зүгээс тээврийн тарифыг цаашид үргэлжлүүлэн индексжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаараа дэлгэрэнгүй танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.