Улаанбаатар төмөр зам ХНН нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг тээврийн тэргүүлэгч байгууллага юм.

Монгол Улсын импорт, экспортын ачаа тээврийн 70 гаруй хувийг зөвхөн дангаараа гүйцэтгэдэг, дэлхийн томоохон зах зээл болох Ази, Европыг холбосон төмөр замын хамгийн дөт гүүр гэдгээрээ давуу талтай.

Гол замын урт нь 1111, дэлгэмэл уртаараа 1815 км төмөр замтай.

Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас та бүхнийг Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилго бүхий “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумд оролцохыг урьж байна.