УБТЗ-ын хамт олон өнгөрсөн 2022 онд цаг үеийн хүндхэн сорилтуудтай  тулгарсан ч  тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг  дараах байдлаар биелүүлсэн байна.

Тухайлбал, ачаа тээврийн төлөвлөгөөг 87.7, ачилтын төлөвлөгөөг 87.3, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 79.1 хувиар тус тус биелүүлжээ.

Орон нутгийн ачааны төлөвлөгөө 102.3, импортын ачааны төлөвлөгөө 122, экспортын ачааны төлөвлөгөө 72.6, транзит ачааны төлөвлөгөө 72.2 хувиар тус тус тус биелсэн байна.

Харин зорчигч тээврийн төлөвлөгөөг 266.4, зорчигч эргэлтийн төлөвлөгөө 334.9 хувийн биелэлттэй гарчээ.

Мөн вагон эргэлт 100.4, хэсгийн хурд 100.7, зүтгүүрийн хоногийн бүтээмж 99.9, вагоны хоногийн бүтээмж 84.4 хувийн биелэлттэй гарчээ.