УБТЗ” ХНН 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулж дүрмийн санг нэмэгдүүлэв.
Уг шийдвэр гарснаар “УБТЗ" ХНН- ийн хувьд МОН-П1, МОН-П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болж, хуримтлагдсан их өр тэглэгдсэнээр УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх болон бусад төсөл хөтөлбөрүүд хэрэгжих бололцоо нээгдлээ.
УБТЗ-ын дүрмийн сан 167 ТЭРБУМ ТӨГРӨГ-өөр нэмэгдэж. Оросын талын хувь нийлүүлэгчээс дүрмийн санд гол замын 5 ХОС ЗҮТГҮҮР 2024 оны 2-р улиралд багтаан нийлүүлэхээр боллоо.
2022 онд 60 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан УБТЗ 2023 онд 70 ТЭРБУМ ТӨГРӨГ-ийн ашигтай ажиллан төмөр замчдын ЦАЛИН ХӨЛС 15-ААС 20% нэмэгдлээ.
2023 онд УБТЗ 75 жилийн түүхэндээ байхгүй их буюу 32 САЯ ТН ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоолоо.
2022 онд Замын-Үүд- Эрээн өртөөд хооронд хоног тутам өргөн царигаар 14 хос галт тэрэг, нарийн царигаар 6 хос галт тэрэг солилцож байсан бол 2023 онд Хятадын талтай ӨРГӨН ЦАРИГААР 15 ХОС ГАЛТ ТЭРЭГ, НАРИЙН ЦАРИГААР 8 ХОС ГАЛТ ТЭРЭГ солилцдог боллоо.
Цар тахлын улмаас зогсоод байсан Улаанбаатар - Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэгний аяллыг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс сэргээж, уг галт тэрэг долоо хоног бүрийн Пүрэв, Ням гаригуудад тогтмол аялж байна.
УБТЗ 2023 онд ачаа тээврээс нийт 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО оллоо.
Монгол Улс ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416.1 КМ ТӨМӨР ЗАМ-ыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.
МТЗ ТӨХК 2023 ОНД 1,7 САЯ ТН АЧАА тээвэрлэлтийг зохион байгууллаа.
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар 2023 онд нийт 50.000 ТН НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН тээвэрлэлээ.
Улаанбаатар хотыг утаагүй түлшний түүхий эдээр хангах сайжруулсан шахмал түлшний эдийг 100 хувь төмөр замаар тээвэрлэж, 2023 онд 360 МЯНГАН ТН мидлинг тээвэрлэлтийг зохион байгуулаад байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.
2023-онд "ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ" ХХК “НЭГ САЯ ТОНН” ачаа тээвэрлэлээ.
ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО БООМТЫН СЭРГЭЛТ-ийн хүрээнд төмөр замын төслүүдийг цогцоор хэрэгжүүлж, Монгол Улс хилийн экспортын төмөр замын 5 гарцтай болохоор зорьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Тухайлбал Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 19,3 км дэлгэмэл урттай төмөр замаар холбох Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын төслийн бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-г хэлэлцэж дэмжсэнээр 2024 оны хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо.