Нүүр УБТЗ ХНН УБТЗ 19001949 сонсож байна
УБТЗ ХНН

УБТЗ 19001949 сонсож байна

G.Press 7 сарын өмнө 137 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ-ын мэдээллийн лавлах 19001949 утас нь 17 оператортойгоор төмөр замын зорчигч, ачаа тээвэртэй холбоотой бүх төрлийн мэдээллийн өгөхийн зэрэгцээ галт тэрэгний тасалбар бичих, тасалбарын буцаалт хийх үйлчилгээг үзүүлж байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар 125697 мессэж тасалбар бичиж, 25452 тасалбарын буцаалтыг хийсэн байна. Харин гуравдугаар улиралд галт тэрэгний 41432 тасалбар бичиж, 10209 тасалбар буцаажээ.

Үүний зэрэгцээ үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг хүлээн авах 18001949 тусгай дугаарт оны эхнээс 1630 хэрэглэгч холбогдож, төмөр замын үйл ажиллагаатай 96 гомдол, хоёр санал, хоёр талархлыг хүлээн авч холбогдох, алба хэлтэс рүү нь шилжүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.